A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

АВТО ЗАМЫН ЗАСВАР, АРЧЛАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТУХАЙ


2006 оны 7 дугаар сарын 19-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 173



Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Авто замын засвар, арчлалтын “Улаанбаатар АЗЗАН” ХК, “Булган АЗЗАН” ХК, “Хархорин АЗЗАН” ХК-иудыг 2006 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс дор дурдсаны дагуу хуваах зарчмаар тус тус өөрчлөн зохион байгуулсугай:


а/ “Улаанбаатар АЗЗАН” төрийн өмчит хувьцаат компанийг бие даасан “Улаанбаатар АЗЗА” ХК,/ЗГ-ын 2014 оны 4-р тогтоолоор хүчингүй/ “Дархан АЗЗА” ХК, “Сэлэнгэ АЗЗА” ХК, “Дорноговь АЗЗА” ХК, “ТТТ” ХК болгон зохион байгуулах; /Энэ заалтад ЗГ-ын 2018 оны 9-р тогтоолоор өөрчлөлт орсон/ 


б/ “Хархорин АЗЗАН” төрийн өмчит хувьцаат компанийг бие даасан “Өвөрхангай АЗЗА” ХК, “Хархорин АЗЗА” ХК, “Архангай АЗЗА” ХК болгон зохион байгуулах;


в/ “Булган АЗЗАН” төрийн өмчит хувьцаат компанийг бие даасан “Булган АЗЗА” ХК, “Орхон АЗЗА” ХК, “Хөвсгөл АЗЗА” ХК болгон зохион байгуулах.


2. Өөрчлөн байгуулагдсан дээрх төрийн өмчит хувьцаат компаниудад шилжих хөрөнгө, өр авлага, өөрийн хөрөнгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу тогтоож компаниудын дүрмийг баталж мөрдүүлэхийг Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.Цэнгэл, Төрийн өмчийн хороо /Д.СУГАР/-нд даалгасугай.


3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Авто замын засвар, арчлалтын байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох тухай” Засгийн газрын 2005 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 36 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн “а”, “б”, “в” заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД


Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.ЦЭНГЭЛ