A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

2007 оны 3 дугаар сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 59

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа Эрдэнэт-Булган-Уньтын чиглэлийн 146 км хатуу хучилттай замын төслийн гүйцэтгэгч Кувейт Улсын "Комбайнед" группийн 45 ажилтан, "Арабын эдийн засгийнхөгжлийн Кувейтийн сан, "Абу Даби" хөгжлийн сангийн зээлийн хөрөнгөөр Тайширын усан цахилгаан станцыг барьж байгаа БНХАУ-ын "Синохайдро" корпорацын 450 ажилтан, "Камко интернейшнл" компанийн 182 ажилтан, Дөргөний усан цахилгаан станцын барилга-угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа БНХАУ-ын гадаад эдийн засаг, технологийн хамтын ажиллагааны "Шанхай" группийн 275 ажилтан, ХБНГУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа "богдын голын усан цахилгаан станцын шинэчлэлийн төсөл"-ийн гүйэтгэгч БНХАУ-ын "Шар мөрөн, Ляо мөрний барилгын товчоо"-ны 48 ажилтан, Дорнод аймгийн Тамсаг, Дорноговь аймгийн Зүүнбаянгийн сав газарт газрын тосны хайгуул, олборлолт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагааг гүйцэтгэгч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Петрочайна Дачин Тамсаг" ХХК-ийн 3620 ажилтан, "Доншен" ХХК-ийн инженер-техникийн болон мэргэжлийн 480 ажилтанд 2007 онд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгож, мөн хугацаанд ажлын байрны төлбөрөөс чөлөөлөхийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Д.Дэмбэрэлд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Нийгмийн хамгаалал,

хөдөлмөрийн сайд Д.ДЭМБЭРЭЛ