A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 8 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 264

Улаанбаатар хот

АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

100 мянган айлын орон сууц барих төслийн хүрээнд барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа "Суруга Монгол" ХХК-ийн инженер техникийн 25 ажилтныг 2009 оны 9 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.ГАНДИ