A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ХӨРӨНГИЙН БАЙРШЛЫН ТУХАЙ

2001 оны 6 дугаар сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 136

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Төрийн нэгдсэн дансны тогтолцоонд шилжих болсонтой холбогдуулан гадаад, дотоодын төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, хувь хүмүүсээс байгаль орчныг хамгаалах чиглэлээр хандивласан хөрөнгийг төрийн бус байгууллагын дансанд байршуулж, уг хөрөнгөөр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төсөл, арга хэмжээний биелэлтэд хяналт тавьж жил бүр Засгийн газарт танилцуулж ажиллахыг Байгаль орчны сайд У.Барсболдод даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН

Байгаль орчны сайд У.БАРСБОЛД