A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТОГТООЛ

1994 оны 6 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 49

Улаанбаатар хот

                                                        МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 7 ДУГААР ЗҮЙЛИЙН ЗАРИМ ЗААЛТЫГ ТАЙЛБАРЛАХ ТУХАЙ

Хэвлэх

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зарим заалтыг нэг мөр ойлгох явдлыг хангах зорилгоор Улсын Дээд шүүхээс ТОГТООХ нь:

Монгол улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зарим заалтыг дор дурдсанаар тайлбарласугай:

1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "… жил тутам үйл ажиллагааны талаар танилцуулж байна" гэдэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль, бусад хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх талаар авсан арга хэмжээ, түүний явц, үр дүнг Монгол улсын Их Хурлын чуулганы хуралдаанд сонордуулан мэдээлэхийг хэлнэ.

2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт болон бусад хуульд Ерөнхийлөгч тайлан тавьж хэлэлцүүлэхээр заагаагүй тул дээр дурдсанаар танилцуулах нь Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг шүүн хэлэлцэх, үнэлэлт, дүгнэлт өгөх, үүрэг өгсөн шийдвэр гаргах ойлголт биш болно.

3.Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Ерөнхийлөгч Улсын Их Хуралд ажлаа хариуцаж…" гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 35 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн заалт тул Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-д зааснаар улсын Дээд шүүхийн хууль тайлбарлах бүрэн эрхэд хамаарахгүй.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДЭМБЭРЭЛЦЭРЭН
ШҮҮГЧ Д.НАМСРАЙЖАВ