A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

БАЙГАЛИЙН НӨӨЦ БОЛОН ДУРСГАЛТ ГАЗРЫН ХИЛИЙН ЗААГ БАТЛАХ ТУХАЙ


1996 оны 7 дугаар сарын 16-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 166



Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай Монгол Улсын хуулийн 26 дугаар зүйлийн 6-д болон "Зарим газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад авах тухай" Монгол Улсын Их Хурлын 1996 оны 43 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :


Загийн ус, Алаг хайрхан, Бурхан буудай уул, Их нарт, Эргэлийн зоогийн Байгалийн нөөц газрын хилийн заагийг 1 дүгээр хавсралтын, Сүйхэнтийн дурсгалт газрын хилийн заагийг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ


Байгаль орчны сайд З.БАТЖАРГАЛ