- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН АВАХ ТУХАЙ
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН АВАХ ТУХАЙ
1998 оны 5 дугаар сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 81
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1.Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгосон 2 тэрбум 500 сая иенийн төслийн бус буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хавсралтад дурдсан бараа бүтээгдэхүүнийг авахыг Гадаад харилцааны сайд Р.Амаржаргалд зөвшөөрсүгэй.
2.Төслийн бус буцалтгүй тусламжийн хөрөнгийн ашиглалт, түүний эргэлтийн сангийн хуримтлалын явцад зохицуулалт хийж, хяналт тавьж ажиллахыг Гадаадын зээл, тусламжийг зохицуулах албаны дарга Ч.Дүүжийд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Гадаад харилцааны сайд Р.АМАРЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A