A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2003 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

БАРИЛГА ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ /Төрийн өмчийн 11 дүгээр байрыг/

Дугаар 242

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байгаа Төрийн өмчийн 11 дүгээр байрыг Хүүхдийн төлөө үндэсний газрын балансад шилжүүлэхийг Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Эрүүл мэндийн сайд бөгөөд

Нийгмийн хамгаалал,хөдөлмөрийн

сайдын үүрэг гүйцэтгэгч П.НЯМДАВАА