A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВАХ ТУХАЙ


2004 оны 5 дугаар сарын 26-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 133



Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


"Мянганы зам" төслийн хүрээнд Багануур-Өндөрхааны чиглэлд Устын уулаас Дуутын даваа хүртэл 100 километр хатуу хучилттай зам барих "Насны зам" ХХК-д ажиллах 420 мэргэжлийн ажилтанг БНХАУ-аас 2004 оны 5 дугаар сарын 1-нээс 2004 оны 12 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд авч ажиллуулсугай


Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР


Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.БАТБАЯР