Хэвлэх DOC Татаж авах
ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)


1997 оны 6 дугаар сарын 25– ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 152



Газрын төлбөрийн тухай Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :


1. “Монгол Улсын газрын нэгдмэл сангийн үнэлгээний тойргийн хуваарь”– ийг 1 дүгээр хавсралтын ёсоор, “Хот тосгон, бусад суурины газрын зэрэглэл, тэдгээрийн нэг гектарын суурь үнэлгээ, жилийн төлбөрийн дээд, доод хязгаарыг”– ыг 2 дугаар хавсралтын ёсоор, “Хөдөө аж ахуйн газрын үнэлгээний тойрог бүрийн 1 гектарын суурь үнэлгээ, жилийн төлбөрийн доод хязгаар”– ыг 3 дугаар хавсралтын ёсоор, “Чөлөөт бүсийн 1 га газрын суурь үнэлгээ”-г 4 дүгээр хавсралтын ёсоор тус тус баталсугай. /ЗГ-ын 2015-7-7-ны өдрийн 291-р тогтоолоор 4-р хавсралтыг нэмсэн/ 


2. Газрын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн газрын харилцааны алба, албан тушаалтан, сум, дүүргийн газрын асуудал хариуцсан ажилтанд газрын төлбөрийн асуудлыг эрхлүүлэхээр тогтоосугай.


3. Бусдын эзэмшил, ашиглалтад олгоогүй төрийн өмчийн газрыг хамгаалах, нөхөн сэргээх болон газар зохион байгуулалтын арга хэмжээнд зориулан газрын төлбөрөөс орох орлогын зохих хувийг төв, орон нутгийн жил бүрийн төсөвт тусгаж байхыг Сангийн сайд П. Цагаан, Байгаль орчны сайд Ц. Адьяасүрэн, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.


4. Хөдөө аж ахуйн газрын суурь үнэлгээний нэгээс дээш тойрогт дэвсгэр нутаг нь багтаж байгаа сумдыг аль их талбай хамарсан тойрогт нь оруулж тооцож байхаар тогтоосугай.


5. Нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Хан- уул дүүрэгт болон хоёр буюу түүнээс дээш сумын нутаг дэвсгэрийг дамжсан газар эзэмшигч, ашиглагчийн газрын төлбөрийн орлогыг аймаг, нийслэлийн төсөвт бусад орлогыг сум, дүүргийн төсөвт оруулж байхаар тогтоосугай.


6. Газрын төлбөр ногдуулах аргачилсан зааврыг энэ оны 7 дугаар сарын эхний хагаст багтаан батлан гаргаж мөрдүүлэхийг Байгаль орчны сайд Ц. Адьяасүрэнд даалгасугай.


7. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Улаанбаатар хотын газрын үнэлгээ, газар ашигласны төлбөр тогтоох тухай“ БНМАУ- ын Засгийн газрын 1991 оны 4 дүгээр сарын 26– ны өдрийн 136 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд М. ЭНХСАЙХАН


Байгаль Орчны сайд Ц. АДЬЯАСҮРЭН