A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ АВАХ, АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

2005 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 10

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа "Авто зам хөгжүүлэх 2 дахь төсөл"-ийн хүрээнд Налайх-Чойрын чиглэлийн 200 км хатуу хучилттай зам барьж байгаа БНХАУ-ын "China Tiesiji Civil Enjineering Group" компанийн мэргэжлийн 570 ажилтанг 2005 онд үе шаттайгаар авч ажиллуулахыг зөвшөөрч тэдгээрт Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ц.Баярсайханд даалгасугай.

2. "China Tiesiji Civil Enjineering Group" компанийг энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хугацаанд ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ц.БАЯРСАЙХАН