A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЗӨВШӨӨРЧ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙГ БАТЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ГАДААД ХЭРГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЗӨВШӨӨРЧ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙГ БАТЛАХ ТУХАЙ

2004 оны 12 дугаар сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 248

Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Гадаад хэргийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хавсралт ёсоор зөвшөөрсүгэй.

2. Гадаад хэргийн яамны зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:

1/Бодлого төлөвлөлт, мэдээлэл, үнэлгээний газар (хэвлэл мэдээллийн хэлтэстэй);

2/Хөрш орнуудын газар;

3/Азийн газар;

4/Америк, Ойрхи дорнод, Африкийн газар;

5/Европын газар;

6/Олон талт хамтын ажиллагааны газар;

7/Гэрээ, эрх зүйн газар;

8/Консулын газар;

9/Төрийн захиргааны удирдлагын газар (хүний нөөцийн хэлтэс, мэдээллийн сүлжээний тасагтай);

10/Ёслолын хэлтэс;

11/Гадаад хэргийн төв архив;

12. Санхүү, эдийн засгийн газар /Энэ заалтыг Засгийн газрын 2006 оны 256 дугаар тогтоолоор нэмсэн/.

З. Гадаад хэргийн яамны орон тооны хязгаарыг 107 хүнээр, зардлын төсвийн хязгаарыг 867359.3 (найман зуун жаран долоон сая гурван зуун тавин есөн мянга гурван зуун) мянган төгрөгөөр, үүний дотор цалингийн сангийн хязгаарыг 173364.6 (нэг зуун далан гурван сая гурван зуун жаран дөрвөн мянга зургаан зуун) мянган төгрөгөөр тогтоосугай /Энэ хэсэгт Засгийн газрын 2006 оны 256 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон /.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Гадаад хэргийн сайд Ц.МӨНХ-ОРГИЛ