A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2003 оны 2 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 37

Улаанбаатар хот

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Улсын мэргэжлийн хяналтын албаны нийтлэг дүрэм/

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4@a1@b дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.Улсын мэргэжлийн хяналтын албаны нийтлэг дүрмийг хавсралт ёсоор баталсугай.

(ЗГ-ын 2009-04-29-ний өдрийн 138-р тогтоолоор хавсралтын 2.9, ЗГ-ын 2014-10-11-ний өдрийн 327-р тогтоолоор 2.1 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсон. )

2.Аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт ажиллах улсын байцаагчийн жишиг тоог батлагдсан төсөвтөө багтаан тогтоож байхыг Улсын мэргэжлийн хяналтын газар (Д.БАТБААТАР)-т даалгасугай.

3. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Засгийн газрын "Орон нутгийн мэргэжлийн хяналтын албадын талаар авах зарим арга хэмжээний тухай" 2000 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 31 дүгээр тогтоол, "Эрчим хүч, геологи, уул уурхайн улсын хяналтын дүрэм батлах тухай" 1995 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 190 дүгээр тогтоол, "Дүрэм батлах тухай" 1999 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 156 дугаар тогтоол, "Авто замын улсын хяналтын дүрэм батлах тухай" 1998 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 150 дугаар тогтоол, "Улсын хяналтын дүрмүүд батлах тухай" 1995 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 211 дүгээр тогтоол, "Санхүүгийн улсын хяналт шалгалтын дүрэм батлах тухай" 1996 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 46 дугаар тогтоол, "Стандарт, чанар, хэмжил зүйн улсын хяналтын дүрэм батлах тухай" 1996 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 57 дугаар тогтоол, "Журам, дүрэм батлах, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" 1999 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 122 дугаар тогтоолын 3, 4 дүгээр хавсралт, "Дүрмүүд батлах тухай" 1999 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 100 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт, "Дүрэм батлах тухай" 2000 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 176 дугаар тогтоол, "Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах зарим арга хэмжээний тухай" 2001 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 265 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт, "Дүрэм батлах тухай" 1998 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 43 дугаар тогтоол, "Дүрэм батлах тухай" 2001 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 133 дугаар тогтоол, "Дүрэм батлах тухай" 2001 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 143 дугаар тогтоол, "Улсын хяналтын дүрэм батлах тухай" 2001 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 123 дугаар тогтоол, "Аялал жуулчлалын улсын хяналтын дүрэм батлах тухай" 2000 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 169 дүгээр тогтоол, "Эрүүл мэндийн улсын хяналтын дүрэм батлах тухай" 2001 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 38 дугаар тогтоол, "Дүрэм шинэчлэн батлах тухай" 2001 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 97 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ө.ЭНХТҮВШИН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 479

Улаанбаатар хот

ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙХ НИЙТЛЭГ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.19, 9.2.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Хяналт шалгалт хийх нийтлэг журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Хяналт шалгалтын баримт бичгийн загвар"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Эрхэлсэн салбарын онцлогийг харгалзан салбарынхаа хэмжээнд мөрдөгдөх хяналт шалгалт явуулахтай холбогдсон журам, заавар, маягт, аргачлал, хяналтын хуудсыг хууль тогтоомж, энэ тогтоолын 1-д заасан нийтлэг журам, загварт нийцүүлэн баталж, мөрдүүлэхийг эрх бүхий төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын удирдлагад тус тус даалгасугай.

(Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад Засгийн газрын 2024 оны 23 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

3.Улсын байцаагчийн үйлдэх хяналт шалгалтын баримт бичгийн хэвлэмэл хуудсыг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор хэвлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 2003 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаар, "Загвар шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2012 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 38 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5.Энэ тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.АМАРБАЯСГАЛАН