A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 2 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 40

Улаанбаатар хот

ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Завхан, Говь-Алтай аймгийн хэрэглэгчдийг эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах зорилгоор Могойн голын нүүрсний уурхайг түшиглэн дулааны цахилгаан станц барихаар товлосон газар нь байгаль орчны нарийвчилсан үнэлгээ болон хөрсний нарийвчилсан судалгаагаар цэвдэг ихтэй, газар хөдлөлтийн өндөр магадлалтай бүсэд оршдог тул геотехникийн хүндрэлтэй нөхцөлөөс шалтгаалж дулааны станцыг Могойн голын нүүрсний уурхайгаас 70 км-т орших Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт барьж байгуулахаар тогтсугай.

2. Могойн голын нүүрсний уурхайг түшиглэн дулааны цахилгаан станц барих талаар байгуулсан гэрээг Концессын тухай хуульд нийцүүлэн шинэчлэн боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Төрийн өмчийн хороо (Д.Сугар), Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Эрдэс баялаг,эрчим хүчний сайд Д.ЗОРИГТ