Хэвлэх DOC Татаж авах
ЕРӨНХИЙ САЙДЫН АЖЛЫН ХЭСГИЙН ОРОН ТОО, ЗАРДЛЫН ТӨСВИЙН ТУХАЙ /ЗГ-ын 2015 оны 22-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЕРӨНХИЙ САЙДЫН АЖЛЫН ХЭСГИЙН ОРОН ТОО, ЗАРДЛЫН ТӨСВИЙН ТУХАЙ /ЗГ-ын 2015-1-26-ны өдрийн 23-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/


2009 оны 2 дугаар сарын 11-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 47



Засгийн газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын хэсэг нь Ерөнхий сайдын зөвлөх 7, Ерөнхий сайдын шадар туслах 1, шинжээч 1, туслах ажилтан 1 гэсэн орон тоотой байхаар тогтоосугай.


2. Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын хэсгийн зардлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын төсөвт багтаан санхүүжүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгорт зөвшөөрсүгэй.


3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Ерөнхий сайдын ажлын хэсгийн орон тоо, зардлын төсвийн тухай” Засгийн газрын 1998 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 76 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд                                                                                С.БАЯР


Монгол Улсын сайд,


Засгийн газрын Хэрэг


эрхлэх газрын дарга                                                                                                Б.ДОЛГОР