A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2009 оны 7 дугаар сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

YЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.Yл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан журмыг уг хуулийг хүчин төгөлдөр болсноос хойш үүссэн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахтай холбогдсон харилцаанд хэрэглэнэ.

Хэвлэх

2 дугаар зүйл.Yл хөдлөх эд хөрөнгө барьцаалахтай холбогдсон харилцаа нь Yл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн боловч талуудын эрх, үүрэг нь уг хуулийг хүчин төгөлдөр болсны дараа үүссэн бол тэдгээр эрх, үүрэгт мөн хуулийг хэрэглэнэ.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Yл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ