A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН  ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ  (тэргүүлэх салбарын)


2008 оны 3 дугаар сарын 5-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 83



Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 19.7-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. “Монгол Улсын тэргүүлэх ач холбогдол бүхий салбарын жагсаалт”-ыг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.


(Хавсралтад ЗГ-ын 2009-09-16-ны өдрийн 288 дугаар  тогтоолоор нэмэлт орсон).


2. Тэргүүлэх ач холбогдол бүхий салбарт хөрөнгө оруулалт хийсэн аж ахуйн нэгжид орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэх журмыг шинэчлэн боловсруулж мөрдүүлэхийг Үндэсний татварын ерөнхий газар (Л.ЗОРИГ)-т үүрэг болгосугай.


3. “Салбарын үйл ажиллагааны ангилал”, “Барааг тодорхойлох, кодлох, уялдуулсан систем”-ийг уялдуулж тэргүүлэх ач холбогдол бүхий салбарын үйл ажиллагааны чиглэлээр хөрөнгө оруулалт хийх тоног төхөөрөмжийн жагсаалтыг баталж, мөрдүүлэхийг Сангийн сайд Ч.Улаан, Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү нарт даалгасугай.


4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 311 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд                                                                           С.БАЯР


 


Сангийн сайд                                                                                                       Ч.УЛААН