A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ (ЗГ-ын тэргүүлэх чиглэлийн төслийн)


2009 оны 10 дугаар сарын 14-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 320



Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.5.12-т заасан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. “Засгийн газраас эхний ээлжинд хэрэгжүүлэх томоохон төслийн жагсаалт”-ыг хавсралт ёсоор баталсугай.


2. Засгийн газраас эхний ээлжинд хэрэгжүүлэх тэргүүлэх чиглэлийн томоохон төслийн жагсаалтыг нийтэд зарлах, сурталчлах, төслүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зөвшөөрөл, техникийн нөхцөл олгох ажлыг зохион байгуулахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо (Ч.Хашчулуун), Засгийн газрын холбогдох агентлагийн дарга нарт даалгасугай.


3. Жагсаалтад тусгагдсан төслүүдийг хэрэгжүүлэхэд төлөвлөлт, салбар хоорондын уялдааг хангаж, хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэн, хэрэгжилттэй холбоотой зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгор, Сангийн сайд С.Баярцогт, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо (Ч.Хашчулуун)-нд үүрэг болгосугай.


4. Дээрх төслүүдийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, байгаль орчны үнэлгээ хийхэд мэргэжил арга зүйн туслалцаа, бодлогын дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Засгийн газрын холбогдох агентлагийн дарга нарт үүрэг болгосугай.


Монгол Улсын Тэргүүн 


        шадар сайд                                                 Н.АЛТАНХУЯГ


Монгол Улсын сайд,


Засгийн газрын Хэрэг


эрхлэх газрын дарга                                         Б.ДОЛГОР