A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр

Дугаар 335

Улаанбаатар хот

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ (H1N1 вирус... )

2009 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх томуугийн А хүрээний (H1N1) вирусийн халдварын оношилгоо, эмчилгээнд хэрэглэх зориулалт бүхий оношлуур, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариутгалын бодисын жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан эм, эмнэлгийн хэрэгсэл, ариутгалын бодисын үнийг зохиомлоор өсгөх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор тэдгээрийг нийлүүлэх аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан эмийн санд зарагдаж байгаа үнийн хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаад даалгасугай.

3. Томуугийн А хүрээний (H1N1) вирусийн халдвар тархаж байгаа үед витамин, дархлаа сайжруулах болон томуугийн эсрэг эм, амны хаалт, хүнсний зарим бүтээгдэхүүний үнэ өсч байгаад холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавих арга хэмжээ авахыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Эрүүл мэндийн сайд С.ЛАМБАА