A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр

Дугаар 309

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Нийслэлийн агаарын бохирдол,гэр хорооллын цах.үнэ)

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийн 10.1.4, 10.1.7, 10.1.10, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 121.2-т заасныг үндэслэн Улсын Их Хурлын 2011 оны 11 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний үнийн урамшуулал олгох журам"-ыг 1 дүгээр, "Агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүч хэмнэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгох журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхийн цахилгаан эрчим хүчний үнийн урамшууллын зөрүүг улсын төсөвт тусган эрчим хүчний байгууллагад олгож байхыг Сангийн сайд С.Баярцогтод даалгасугай.

3. Агаарын бохирдлыг бууруулах, дулаан алдагдлыг багасгах, цахилгаан эрчим хүч хэмнэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад урамшуулал олгоход шаардагдах хөрөнгийг Цэвэр агаарын сангаас гаргахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л. Гансүхэд зөвшөөрсүгэй.

4. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллан, агаарын бохирдлыг бууруулах ажлын үр дүнгийн талаар жил бүрийн 6 дугаар сард Засгийн газарт танилцуулж байхыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Байгаль орчин,аялал жуулчлалын сайд Л.ГАНСҮХ

Эрдэс баялаг,эрчим хүчний сайд Д.ЗОРИГТ