A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЗАМЫН ҮҮД БООМТЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1992 оны 03 сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 44

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Замын-үүдийн усны хангамжийг сайжруулах, хайгуул хийх, ундны ус цэнгэгжүүлх, усан сан байгуулах, ус дамжуулах хоолой тавих асуудлыг 1992 онд багтаан судалж шийдвэрлэхийг Байгаль орчны хяналтын улсын хороо, Улаанбаатар төмөр замын хэрэг эрхлэх газарт даалгасугай.

2.Замын-үүдийг эрчим хүч, дулааны найдвартай эх үүсвэрээр хангах зохистой хувилбарыг 1992 онд судлан тогтоож, хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Түлш, эрчим хүчний яаманд даалгасугай.

3.Авто тээврийн шалган нэвтрүүлэх цогцолбор, улсын хилийн хаалга барихад шаардагдах 6 сая төгрөгийг энэ онд улсын төсвөөс гаргахыг Сангийн яаманд даалгасугай.

4.Замын-үүдэд орон сууц, цэцэрлэг, ясли, соёлын төв, зочид буудал барих, худалдаа үйлчилгээг сайжруулах арга хэмжээ авахыг Дорноговь аймгийн Ардын Хурлын гүйцэтгэх захиргаанд даалгасугай.

5.Замын-үүд хороог аймаг, хотуудтай харилцах холбоотой болгох, Сайншанд-Эрээний холбооны шууд сувгийг олшруулах арга хэмжээг 1992 оны 2 дугаар улиралд багтааж авахыг Холбооны ерөнхий газарт даалгасугай.

Монгол Улсын Засгийн газрын тэргүүн шадар сайд Д.ГАНБОЛД

Үндэсний хөгжлийн сайд Ж.БАТСУУРЬ