A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ЗАРИМ БАРААГ ЭКСПОРТОД ГАРГАХ ЖУРМЫН ТУХАЙ

1992 оны 05 дугаар сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 90

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс хаягдал зэс, гууль болон бугын эвэр бэлтгэх, тэдгээрийг дотоод, гадаадын зах зээлд борлуулах журмыг энэ оны 6 дугаар сарын 10-ны дотор боловсруулж Засгийн газарт танилцуулсны үндсэн дээр баталж мөрдүүлэхийг Худалдаа, үйлдвэрийн яам, Байгаль орчны хяналтын улсын хороо, Цагдаагийн ерөнхий газарт даалгасугай.

2.Аж ахуйн нэгж, байгууллагаас урьд нь цуглуулж бэлтгэсэн хаягдал зэс, гууль, бугын эврийг дараахь зарчмыг баримтлан гадаадад гаргах нэг удаагийн зөвшөөрөл олгохыг Худалдаа, үйлдвэрийн яаманд зөвшөөрсүгэй: (Засгийн газрын тогтоол 1993 оны 86 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

ахаягдал зэс, гуулийг Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолтыг үндэслэн хүнсний бараа болон хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмж, түүхий эд, материал худалдан авах зориулалтаар буюу эсвэл чөлөөтэй хөрвөх валютаар худалдах нөхцөлд; (Засгийн газрын тогтоол 1993 оны 86 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

ббугын ясан эврийг Цагдаагийн ерөнхий газар, Байгаль орчны хяналтын улсын хорооны тодорхойлолтыг үндэслэн зөвхөн чөлөөтэй хөрвөх валютаар худалдах нөхцөлд. (Засгийн газрын тогтоол 1993 оны 86 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

4.Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн хэрэгцээнд тохирохгүй хаягдал хар төмөр, ширэм,гангаар хүнсний бараа болон хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмж, түүхий эд, материал худалдан авах зөвшөөрөл олгож байхыг Худалдаа, үйлдвэрийн яаманд даалгасугай. (Засгийн газрын тогтоол 1993 оны 86 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

5.Энэ тогтоол гарахаас өмнө гааль, цагдаагийн байгууллагад хураагдсан бугын эврийг гадаад худалдааны төрөлжсөн байгууллагаар дамжуулан экспортод гаргахыг Худалдаа, үйлдвэрийн яаманд, борлуулалтаас олсон валютын орлогыг Улсын гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын мэдэлд бүрэн үлдээхийг Сангийн яаманд тус тус зөвшөөрсүгэй.

6.Цаашид гааль, цагдаагийн байгууллагад хураагдсан бугын эврийг энэ тогтоолын 5 дугаар зүйлд заасан зарчмаар экспортлож, олсон валютын орлогын 80 хувийг гааль, цагдаагийн байгууллагын мэдэлд үлдээж байсугай. 7.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын 1991 оны 178 дугаар тогтоолоор баталсан "БНМАУ-ын улсын хилээр гаргахыг хориглосон барааны жагсаалт"-ын 7 дугаар зүйл, "Гаалийн талаар авах арга хэмжээний тухай" 1992 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 52 дугаар тогтоолын 5 дугаар зүйл, "Зэс, гууль гадаадад гаргахыг хориглох тухай" 1992 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 71 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Д.БЯМБАСҮРЭН

Худалдаа, үйлдвэрийн сайд С.БАЯРБААТАР