A

A

A

Бүлэг: 1979

/Энэ хуулийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2000 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

ЗАХИРГААНЫ ЖУРМААР АЛБАДАН ХӨДӨЛМӨР ХИЙЛГЭХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь захиргааны журмаар баривчлагдсан этгээд зардлаа төлөх чадваргүй, эсхүл төлөхөөс зайлсхийлсэн тохиолдолд түүнийг албадан хөдөлмөрлүүлж, баривчлагдсан хугацааны үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх журмыг тогтоож хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Захиргааны журмаар албадан хөдөлмөр хийлгэх тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Захиргааны журмаар албадан хөдөлмөр хийлгэх тухай хууль тогтоомж нь Захиргааны хариуцлагын тухай1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль, тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

З дугаар зүйл. Захиргааны журмаар албадан хөдөлмөр хийлгэх үндэслэл

Хэвлэх

3.1.Захиргааны журмаар баривчлагдсан этгээд баривчлах байранд байсан хугацааны зардлаа төлөх чадваргүй, эсхүл төлөхөөс зайлсхийсэн тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага тухайн этгээдээр албадан хөдөлмөр хийлгэнэ.

/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4 дүгээр зүйл. Албадан хөдөлмөр хийлгэх зарчим

Хэвлэх

4.1.Захиргааны журмаар албадан хөдөлмөр хийлгэхдээ зөвхөн шүүхийн шийдвэрийг үндэслэл болгож баривчлагдсан этгээдийн эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг харгалзана.

5 дугаар зүйл. Албадан хөдөлмөр хийлгэх журам

Хэвлэх

5.1.Захиргааны журмаар баривчлагдсан этгээдээр албадан хөдөлмөр хийлгэх тухай шийдвэрийг шүүх гаргана.

5.2.Захиргааны журмаар баривчлагдсан этгээдээр албадан хөдөлмөр хийлгэх хугацаа нь баривчлах шийтгэлийн хугацаанаас илүүгүй байна.

5.З.Аймаг, нийслэлийн Засаг дарга албадан хөдөлмөрлүүлэхээр шийдвэр нь гарсан, баривчлагдсан этгээдийг ажлын байраар хангана.

5.4.Албадан хөдөлмөрийг хууль тогтоомжид заасан хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд байнгын харуул хамгаалалт дор зохион байгуулна.

5.5.Албадан хөдөлмөрийн ажлын норм, үнэлгээг тухайн ажилд хамаарах нийтлэг норм, үнэлгээг баримтлан тогтооно.

5.6.Албадан хөдөлмөрлөсөн этгээдийн цалин хөлснөөс баривчлах байранд байсан хугацаанд гаргасан зардлыг /байр, хоол, бусад үйлчилгээ/ суутгаж үлдсэн хэсгийг нь өөрт нь олгоно.

6 дугаар зүйл. Бусад зүйл

Хэвлэх

6.1.Баривчлагдсан этгээдийн цалин хөлс нь баривчлах байрны зардлыг төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд шүүхийн шийдвэр биелүүлэх журмаар гаргуулж болно.

6.2.Баривчлагдсан этгээд албадан хөдөлмөр хийхээс зайлсхийсэн буюу оргосон хугацааг түүний баривчлагдсан хугацаанд оруулж тооцохгүй.

6.З.Баривчлагдсан этгээд албадан хөдөлмөр хийлгэхтэй холбогдуулан шүүхэд гомдол гаргаж болно.

7 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

7.1.Энэ хуулийг 2000 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ