A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЗАРДЛЫН НОРМАТИВ, НИЙТЛЭГ ЖИШИГ БАТЛАХ ТУХАЙ

2002 оны 6 дугаар сарын 11-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 120

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт төсвийн зарлага санхүүжилтийн норм, нормативын үндэслэлийг сайжруулах талаар тавьсан зорилтыг хэрэгжүүлэх, төсөвт байгууллагын санхүүжилтийг боловсронгуй болгох, төсвийн төлөвлөлт, гүйцэтгэлд тавих хяналтын үр нөлөөг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Орон нутагт оршин суугаа 1000 хүнд ногдох удирдлагын хувьсах зардлын жишиг нормативыг дор дурдсанаар тогтоосугай:

/мянган төгрөгөөр/

Аймаг, нийслэлийн нэр Хувьсах зардлын норматив Үүнээс
Албан томилолт, тээвэр, шатахуун Бусад хувьсах зардал
1.Улаанбаатар 3300 300 3000
2.Дархан-Уул, Орхон аймаг 4700 400 4200
3.Бусад аймаг 7600 1100 6500

2. Төрийн албан хаагчийн албан ажлын унаа, өрөөний талбайн хэмжээ, тавилга хэрэгслийн нийтлэг жишгийг 1 дүгээр хавсралт ёсоор, нутгийн удирдлагын байгууллагын хувьсах зардлын хэмжээг тооцох аргачлалыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

3. Хүн амын жил бүрийн статистик мэдээний дагуу тухайн орон нутагт оршин сууж байгаа бэлэн хүн амын тоог үндэслэн нутгийн удирдлагын тухайн жилийн хувьсах зардлын хэмжээг тооцож байхыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН