A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 2 дугаар сарын 8-ны өдөр

Дугаар 38

Улаанбаатар хот

ЗАГВАР ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (МХБ-ын улсын байцаагчийн үнэмлэх)

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.8-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчийн үнэмлэхийн загварыг 1 дүгээр, тэмдгийн загварыг 2 дугаар, дүгнэлтийн загварыг 3 дугаар, актын загварыг 4 дүгээр, албан шаардлагын загварыг 5 дугаар, торгуулийн хэвлэмэл хуудасны загварыг 6 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.

/Энэ тогтоолын 6-р хавсралтыг ЗГ-ын 2017 оны 194-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2003 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 7 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 479

Улаанбаатар хот

ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙХ НИЙТЛЭГ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.19, 9.2.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Хяналт шалгалт хийх нийтлэг журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Хяналт шалгалтын баримт бичгийн загвар"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Эрхэлсэн салбарын онцлогийг харгалзан салбарынхаа хэмжээнд мөрдөгдөх хяналт шалгалт явуулахтай холбогдсон журам, заавар, маягт, аргачлал, хяналтын хуудсыг хууль тогтоомж, энэ тогтоолын 1-д заасан нийтлэг журам, загварт нийцүүлэн баталж, мөрдүүлэхийг эрх бүхий төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын удирдлагад тус тус даалгасугай.

(Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад Засгийн газрын 2024 оны 23 дугаар тогтоолоор нэмэлт орсон)

3.Улсын байцаагчийн үйлдэх хяналт шалгалтын баримт бичгийн хэвлэмэл хуудсыг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор хэвлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 2003 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаар, "Загвар шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2012 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 38 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5.Энэ тогтоолыг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.АМАРБАЯСГАЛАН