A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ИРАКТ ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ НҮБ-ЫН АЖИЛЛАГААНД ЦЭРГИЙН БАГ ОРОЛЦУУЛАХ ТУХАЙ

2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 140

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн 6 дугаар зүйл, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 16/11 дүгээр зөвлөмжийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Иракт туслалцаа үзүүлэх НҮБ-ын ажиллагаанд 132 хүний бүрэлдэхүүнтэй цэргийн баг оролцуулсугай.

2. Иракт туслалцаа үзүүлэх НҮБ-ын ажиллагаанд цэргийн багийг бэлтгэн оролцуулахад шаардагдах 85.480.314 (наян таван сая дөрвөн зуун наян мянга гурван зуун арван дөрвөн) төгрөгийн үнэ бүхий материал хэрэгслийг Зэвсэгт хүчний нөөцөөс, 4.496.899.000 (дөрвөн тэрбум дөрвөн зуун ерэн зургаан сая найман зуун ерэн есөн мянган) төгрөгийн үнэ бүхий авто хуягт техникийг Зэвсэгт хүчний урсгал хангалтаас гарган гүйцэтгэлийг тус тус эргэн тооцохыг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Ц.Бямбажавт зөвшөөрсүгэй.

3. Иракт туслалцаа үзүүлэх НҮБ-ын ажиллагаанд оролцоход шаардлагатай бусад материал хэрэгслийг худалдан авах зардал болох 373.912.746 (гурван зуун далан гурван сая есөн зуун арван хоёр мянга долоон зуун дөчин зургаан) төгрөгийг Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас гаргахыг Батлан хамгаалахын сайд Л.Болдод зөвшөөрсүгэй.

4. Иракт туслалцаа үзүүлэх НҮБ-ын ажиллагаанд оролцох цэргийн багийн бэлтгэл, ээлж солилцох ажиллагааг сайтар зохион байгуулж явуулахыг Батлан хамгаалахын сайд Л.Болд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Ц.Бямбажав нарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Батлан хамгаалахын сайд Л.БОЛД