A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

КОНВЕНЦИ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2002 оны 5 дугаар сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 86

Барааг олон улсын хэмжээнд тээвэрлэх тухай ТИР Конвенцийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. ТИР Конвенцийн хүрээнд барааг олон улсын хэмжээнд тээвэрлэхэд таслах хуудас бүхий дагалдах дэвтэр (карней)-ийг олгох, Монгол Улсын нутаг дэвсгэрт карнейтай холбогдон үүсэх хариуцлага хүлээх баталгаа гаргах эрхийг Монголын автотээвэр эрхлэгчдийн үндэсний нийгэмлэгт олгосугай.

2. ТИР Конвенцийн шаардлагыг хангаж байгаа тээврийн хэрэгслийг шалгаж баталгаажуулж байхыг Автотээврийн газар (Ж.БАТ-ЭРДЭНЭ)-т үүрэг болгосугай.

3. ТИР Конвенцийн хүрээнд барааг олон улсын хэмжээнд тээвэрлэхэд Монгол Улсын нутаг дэвсгэрт гаалийн бүрдүүлэлт хийх, хяналт тавих байгууллагын жагсаалтыг 1 дүгээр хавсралт ёсоор, Монгол Улсын хилээр нэвтрүүлэх гаалийн байгууллагын жагсаалтыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

4. ТИР Конвенцийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцож байгаа тээвэрлэгч болон гаалийн, мөн энэ тогтоолоор эрх олгогдсон баталгаа гаргагч үндэсний байгууллагын ажилтнуудад ТИР Конвенцийн болон олон улсын зохих хөтөлбөрийн дагуу сургалт зохион байгуулахыг Дэд бүтцийн сайд Б.Жигжид, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Гадаад хэргийн сайд Л.ЭРДЭНЭЧУЛУУН

Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД