A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ЗАХИРАМЖ

2004 оны 10 дугаар сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

КОМИСС БАЙГУУЛАХ ТУХАЙ (Ажил хүлээлцэх захирамж)

Дугаар 99

Засгийн газрын гишүүд болон Засгийн газрын агентлагийн дарга нарын ажлыг хүлээлцэх комиссыг дор дурдсан бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:

Дарга: -Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга.

Гишүүд: -Тухайн сайдын тэргүүлж байгаа яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Тухайн яам, агентлагийн Төрийн захиргааны удирдлагын газрын дарга;

-Тухайн яам, агентлагийн бодлогын асуудал хариуцсан нэгжийн дарга;

-Тухайн яам, агентлагийн санхүү, аж ахуйн асуудал хариуцсан нэгжийн дарга.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ