A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

МАЛ ӨВӨЛЖИЛТИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2003 оны 2 дугаар сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 44

Улсын байнгын онцгой комиссын санал, дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Малчдын хэрэгцээнд зориулан Төв, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Дундговь, Орхон, Дархан-Уул, Завхан аймаг болон Улаанбаатар хотын мал бүхий иргэдэд хөнгөлөлттэй үнээр, эргэн төлөгдөх нөхцөлөөр улсын нөөцөөс өвс, тэжээл олгох хуваарийг 1 дүгээр хавсралт ёсоор баталсугай..

2. Төв аймгийн Цээл, Булган аймгийн Баян-Агт, Тэшиг сумын Засаг даргын Тамгын газарт УАЗ-31512 маркийн суудлын автомашиныг нэг бүрийн үнийг 5500,0 /таван сая таван зуун/ мянган төгрөгөөр, Сэлэнгэ аймгийн Орхонтуул, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Тамгын газарт УАЗ-396292 маркийн фургон автомашиныг нэг бүрийн үнийг 6,0 /зургаан/ сая төгрөгөөр тус тус тооцон улсын нөөцөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр олгож, 2003 оны Ш улиралд нөхөн бүрдүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргалд зөвшөөрсүгэй.

3. Хаваржилтын байдал хүндэрсэн аймагт улсын нөөцөөс олгох өвс, тэжээл хүргэх тээврийн зардалд шаардагдах 2 дугаар хавсралтад заасан 18,1 /арван найман сая нэг зуун/ мянган төгрөгийг Улсын нөөцийн газарт, тухайн аймгаас сумдад хүргэх тээврийн зардалд шаардагдах 3 дугаар хавсралтад заасан 37,6 /гучин долоон сая зургаан зуун/ мянган төгрөгийг холбогдох аймагт, бүгд 55,7 /тавин таван сая долоон зуун/ мянган төгрөгийг Хөдөө аж ахуйн сангийн тусгай зориулалтын эх үүсвэрээс зохицуулан гаргахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал нарт зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.НАСАНЖАРГАЛ