A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

МАЛ ХАМГААЛАХ САНГИЙН ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 179 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсон)

2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 374

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 26.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Мал хамгаалах сангийн хөрөнгийг захиран зарцуулах шийдвэрийг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргаж байхаар тогтоосугай.

2. Мал хамгаалах сангийн орон тооны дээд хязгаарыг 12 хүртэл байхаар тогтоосугай.

3. "Мал хамгаалах сангийн хөрөнгийг захиран зарцуулах, тайлагнах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2001 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 246 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.