A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

НЕФТИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАНГАМЖИЙГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1999 оны 12 дугаар сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 207

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Улсын нөөцийн нефтийн бүтээгдэхүүнийг татан авах, шинэчлэх, хадгалах үйл ажиллагаанд 1991-1998 онд гарсан зардлын санхүүжилтэд зориулж улсын төсвөөс "НИК" хувьцаат компанид олгох өрийг тус компаниас Гаалийн ерөнхий газарт импортын татвар болон тусламжийн санд төвлөрүүлэх төлбөрөөс харилцан суутгал хийх замаар барагдуулахыг Сангийн сайд Я.Очирсүх, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Ч.Содномцэрэн нарт даалгасугай.

2.БНХАУ-аас буцалтгүй тусламжаар нийлүүлэх 25 сая юанийн үнэ бүхий нефтийн бүтээгдэхүүнийг "НИК" хувьцаат компаниар дамжуулан борлуулж, орлогыг тухайн бараа нийлүүлэгдсэнээс хойш гэрээний дагуу 6 сарын дотор тусгай санд төвлөрүүлэн, Замын-үүд өртөөнд шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж барихад шаардагдах монголын талын зардлын санхүүжилтэд зарцуулахыг Сангийн сайд Я.Очирсүх, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд Ч.Содномцэрэн, Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.Батхүү нарт зөвшөөрсүгэй..

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Сангийн сайд Я.ОЧИРСҮХ

Хөдөө аж ахуй,үйлдвэрийн сайд Ч.СОДНОМЦЭРЭН