- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НИК ХК-ИЙН ТӨВ ЛАБОРАТОРИЙГ ОЛОН УЛСЫН ХААЛТТАЙ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН АРГААР ХУДАЛДАХ ТУХАЙ
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
НИК ХК-ИЙН ТӨВ ЛАБОРАТОРИЙГ ОЛОН УЛСЫН ХААЛТТАЙ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН АРГААР ХУДАЛДАХ ТУХАЙ
2002 оны 3 дугаар сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 48
Улсын Их Хурлын 2001 оны 10 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэл"-ийн 2.1.2 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"НИК" хувьцаат компанийн нефтийн бүтээгдэхүүний чанарын итгэмжлэгдсэн төв лабораторийг олон улсын хаалттай уралдаант шалгаруулалтын аргаар худалдахыг Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Үйлдвэр, худалдааны сайд Ч.ГАНЗОРИГ
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A