A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 308

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Бензин, шатахууны үнэ огцом өссөнтэй холбогдуулан нийслэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний салбарт үүссэн өрийг барагдуулах зорилгоор Сангийн сайдын 2007 оны төсвийн багцад зохицуулалт хийх замаар 1 (нэг) тэрбум төгрөгийн өрийг шийдвэрлэх арга хэмжээ авахыг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Баяртсайханд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Н.БАЯРТСАЙХАН