- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ
2000 оны 7 дугаар сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 102
Гэгээрлийн яам, Батлан хамгаалах яам, Дайнд оролцогсдын Монголын хорооны саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Дэлхийн П дайны төгсгөл, 1945 оны чөлөөлөх дайны ялалтын 55 жилийн ойг 2000 оны 9 дүгээр сард ёслон тэмдэглэсүгэй.
2.Дэлхийн П дайны төгсгөл, 1945 оны чөлөөлөх дайны ялалтын 55 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг дор дурдсанаар баталсугай:
Дарга | -Батлан хамгаалахын сайд |
Гишүүд: | -Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч; |
-Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга; | |
-Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга; | |
-Цагдаагийн ерөнхий газрын дарга; | |
-Үндэсний радио, телевизийн дарга; | |
-Дайнд оролцогсдын Монголын хорооны дарга (өөртэй нь зөвшилцсөний дагуу). | |
Нарийн бичгийн дарга | -Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга |
З.Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөө, зардлын төсвийг гарган 2000 оны 7 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулахыг комиссын дарга бөгөөд Батлан хамгаалахын сайдад үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд бөгөөд Гэгээрлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.СОНИН
Текст томруулах
A
A
A