A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

1998 оны 10 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 189

Улаанбаатар хот

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ /Зая бандида Намхайжамцын 400, Эрдэнэбандида Лувсанданзанжанцангийн 360 жилийн ойг/

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Зая бандида Намхайжамцын мэндэлсний 400, Эрдэнэбандида Лувсанданзанжанцангийн мэндэлсний 360 жилийн ойг 1999 онд ёслон тэмдэглэх талаар Гэгээрлийн сайдын үүрэг гүйцэтгэгч, Увс, Баянхонгор аймгийн Засаг дарга нараас ирүүлсэн саналыг дэмжсүгэй.

2.Ойн арга хэмжээг төвлөрсөн болон орон нутгийн төсвөөс хөрөнгө зардал гаргахгүйгээр дэмжигч, ивээн тэтгэгч байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оруулсан хандивын хөрөнгөд тулгуурлан зохион байгуулахыг Увс аймгийн Засаг дарга Ц.Баатар, Баянхонгор аймгийн Засаг дарга Б.Баярсайхан нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ

Гэгээрлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.САЙХАНБИЛЭГ