A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

1998 оны 12 дүгээр сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ /Ардчилсан хөдөлгөөн үүсч хөгжсөний 10 жилийн ойг 1999 онд/

Дугаар 227

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.Монгол оронд Ардчилсан хөдөлгөөн үүсч хөгжсөний 10 жилийн ойг 1999 оны 12 дугаар сарын 10-нд орон даяар ёслон тэмдэглэсүгэй..

2.Ардчилсан хөдөлгөөний ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг зохион байгуулах Засгийн газрын комиссыг хавсралтын ёсоор байгуулсугай..

3.10 жилийн ой угтсан ажлын төлөвлөгөө гаргаж, 1999 оны 1 дүгээр сарын 10-ны дотор Засгийн газарт оруулан батлуулж хэрэгжүүлэхийг тус комисст даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ

Гэгээрлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.САЙХАНБИЛЭГ