A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2004 оны 5 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ /Халх голын байлдааны ялалтын 65 жилийн ойг/

Дугаар 121

Түүхэн үйл явдал тэмдэглэх, төр, нийгмийн зүтгэлтэн, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь хүндэтгэх ажлыг зохион байгуулах журам, Батлан хамгаалах яамны саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Ахмад дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, хөрш зэргэлдээ болон найрамдалт орнуудын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилгоор Халх голын байлдааны ялалтын 65 жилийн ойг 2004 онд орон даяар ёслон тэмдэглэсүгэй.

2. Халх голын байлдааны ялалтын 65 жилийн ойг зохион байгуулах хороог дор дурдсан бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

Дарга: -Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд
Орлогч дарга: -Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга
Гишүүд: -Нийслэлийн Засаг даргын орлогч;
-Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга;
-Гадаад хэргийн яамны Хөрш орнуудын газрын дарга;
-Дорнод аймгийн Засаг даргын орлогч;
-Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга;
-Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн дарга (тохиролцсоноор);
-Монгол-Японы найрамдлын нийгэмлэгийн дарга (тохиролцсоноор);
-Монголын ахмадын холбооны дэргэдэх дайнд оролцогчдын хорооны дарга (тохиролцсоноор).
Нарийн бичгийн дарга -Батлан хамгаалах яамны төрийн захиргааны удирдлагын газрын дарга.

3. Халх голын байлдааны ялалтын 65 жилийн ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.

4. Халх голын байлдааны ялалтын 65 жилийн ойд бэлтгэх, тэмдэглэх арга хэмжээнд шаардагдах 29060000 (хорин есөн сая жаран мянган) төгрөгийг 2004 оны төсвийн багцдаа багтаан шийдвэрлэхийг Батлан хамгаалахын сайд Ж.Гүррагчаад зөвшөөрсүгэй.

5. Халх голын байлдаанд оролцсон ахмад дайчдад зохих журмын дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгохыг Батлан хамгаалах яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Боловсрол, соёл, шинжлэх

ухааны сайд А.ЦАНЖИД

Батлан хамгаалахын сайд Ж.ГҮРРАГЧАА

Гадаад хэргийн сайд Л.ЭРДЭНЭЧУЛУУН