A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 7 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 180

Улаанбаатар хот

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ /Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн/

"Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэх тухай" Ерөнхийлөгчийн 2008 оны 399 дүгээр зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

2. Ойд бэлтгэх, тэмдэглэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж хэрэгжүүлж, дүнг тухай бүр Засгийн газарт танилцуулахыг зохион байгуулах хороо (М.Энхболд)-нд даалгасугай.

3. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд шаардагдах хөрөнгийг 2011 оны улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Сангийн сайд С.Баярцогтод даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД