A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 2 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 63

Улаанбаатар хот

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ (генерал Ж.Лхагвасүрэнгийн)

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын баатар, цэргийн гарамгай зүтгэлтэн, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн мэндэлсний 100 жилийн ойг 2012 оны 3 дугаар сард тэмдэглэсүгэй.

2. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүн, арга хэмжээний төлөвлөгөөг баталж ажиллахыг Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярт даалгасугай.

3. Ойн арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах 50,000,000 (тавин сая) төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Д.Хаянхярваа, 18,550,000 (арван найман сая таван зуун тавин мянган) төгрөгийг төсвийн багцаасаа гаргахыг Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр нарт зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Батлан хамгаалахын сайд Ж.ЭНХБАЯР