A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 2 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 64

Улаанбаатар хот

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ (генерал Б.Цогийн)

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын баатар, цэргийн гарамгай зүтгэлтэн, хурандаа генерал Б.Цогийн мэндэлсний 100 жилийн ойг 2012 оны 5 дугаар сард тэмдэглэсүгэй.

2. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүн, арга хэмжээний төлөвлөгөөг баталж ажиллахыг Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярт даалгасугай.

3. Ойн арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах 33,500,000 (гучин гурван сая таван зуун мянган) төгрөгийг төсвийн багцаасаа гаргахыг Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярт зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Батлан хамгаалахын сайд Ж.ЭНХБАЯР