A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН УЯНГА СУМЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2001 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 17

Өвөрхангай аймгийн Уянга сумын төвийн барилга байгууламж, шугам сүлжээний талаар мэргэжлийн байгууллагуудын гаргасан дүгнэлт болон Дэд бүтцийн яамны саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Уянга сумын төвд шинээр барих барилгуудыг мэргэжлийн байгууллага судалж санал болгосон "Зүүн Түрүүний Зүүн Хажуу" гэдэг газарт төвлөрүүлсүгэй.

2. Дээр дурдсан газарт газрын зураг зохиох, сумын төвийн ерөнхий төлөвлөгөө болон хүн эмнэлгийн барилгын зураг төсөл боловсруулах ажлыг 2001 оны Ш улиралд багтаан гүйцэтгэхийг Дэд бүтцийн сайд Б.Жигжидэд даалгаж, шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.

3. Уянга сумын төвд шинээр барилга барихад шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд үе шаттайгаар тусган хэрэгжүүлж байхыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Өвөрхангай аймгийн Засаг дарга О.Батмөнх нарт даалгасугай.

4. Уянга сумын төвийг шинээр барилгажуулах үйл ажиллагааг зохицуулах ерөнхий захиалагчийн үүргийг Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газарт хариуцуулсугай.

Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч бөгөөд Хууль зүй,дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ

Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД