A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

СААЛИЙН ЧИГЛЭЛИЙН КОМПАНИУДЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1993 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 73

Саалийн чиглэлийн компаниудын үйл ажиллагааг тогтворжуулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

/1, 2 дахь хэсэг ЗГ-ын 1995 оны 124 дүгээр тогтоолоор хүчингүй./

3.Саалийн чиглэлийн хувьцаат компаниудын цогцолбор байдал, үйлдвэрлэлийн үндсэн чиглэлийг нь алдагдуулахгүйгээр үр ашигтай ажиллуулах болзолтойгоор тэдгээрт байгаа төрийн өмчид тооцогдох хөрөнгийг хувь хүн, хамт олонд гэрээ, хэлцлийн үндсэн дээр бэлэн болон урт хугацааны зээл тооцоогоор хувьчлах ажил зохион байгуулахыг Улсын өмч хувьчлалын комиссын дарга Л.Энэбиш, Сангийн сайд Д.Даваасамбуу, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.Өөлд нарт зөвшөөрсүгэй.

4.Өмч хувьчлах явцад саалийн механикжсан фермийн барилга, тоног төхөөрөмж эвддэрч үрэгдсэн, мал сүрэг хорогдсоноос болж гарсан хохирлыг тооцож,ийнхүү хохирол гарах болсон нөхцөл шалтгааныг тогтоох, саалийн фермийн одоогийн үйл ажиллагаанд дүгнэлт өгч, саалийн үнээнүүдэд зоо, мал эмнэлгийн үзлэг хийж эрүүлжүүлэх, чанар чансааг нь сайжруулах ажлыг холбогдох аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран 5 дугаар сард зохион байгуулахыг Улсын өмч хувьчлалын комиссын дарга Л.Энэбиш, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.Өөлд нарт даалгасугай.

5.Нийслэл, холбогдох аймгийн Засаг дарга, хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга нарт даалгах нь:

а)саалийн механикжсан фермийн үйлдвэрлэлийн онцлогийг харгалзан тэдгээрийг зохих технологийн дагуу иж бүрэн ажиллуулж сүү үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, мал сүргийг нь эрүүлжүүлэх, үйлдвэрийн удирдлагыг чадваржуулах талаас анхаарч зохих дэмжлэг туслалцаа үзүүлж ажилласугай;

б)саалийн компаниудын тэжээлийн цехийг 1993 оны Ш улиралд багтаан ашиглалтад оруулахад нь туслалцаа үзүүлэхийн зэрэгцээ хадлан хадах, эрдэс тэжээл бэлтгэх, засвар хийх зэрэг ажилд хүч хөрөнгөө хамтатган аж ахуй дундын нэгж байгуулан ажиллуулах боломжийг судалж хэрэгжүүлсүгэй;

в)компанийн үндсэн хөрөнгө, өмч хөрөнгийн зарцуулалт, хадгалалт, хамгаалалтад орон нутгийн төр, захиргааны байгууллагаас тавих хяналтыг тогтмолжуулж, хууль тогтоомж зөрчигдсөн тохиолдлыг тухай бүр таслан зогсоох арг хэмжээ авч ажилласугай;

г)фермийн дэргэд худаг нэмж гаргах, үнээ тугалын байрыг халаалттай болгож дулаан, усны хангамжийг найдвартай болгохын хамт галын аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.ӨӨЛД