A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

СУРГУУЛИУДЫГ НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ

1997 оны 7 дугаар сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 163

Гэгээрлийн яам, Дорнод, Хэнтий, Өмнөговь, Говь-алтай, Баянхонгор аймгийн Засаг даргын саналыг үндэслэн зарим төр, нийгмийн зүтгэлтэн, гавьяат үйлстнүүдийн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Дорнод аймгийн Халхгол сумын дунд сургуулийг төр, нийгмийн зүтгэлтэн То ван хэмээх Бат-очирын Тогтохтөрийн, Хэнтий аймгийн Галшар сумын дунд сургуулийг гүн ухаантан, нэрт эрдэмтэн Занын Агваанбалдангийн, Өмнөговь аймгийн Баян-овоо сумын дунд сургуулийг төр, нийгмийн зүтгэлтэн Бунибазарын Доржийн, Говь-алтай аймгийн Есөнбулаг сумын дунд сургуулийг төрийн хошой соёрхолт, зохиолч Чадраабалын Лодойдамбын, Баянхонгор аймгийн Баацагаан сумын дунд сургуулийг төрийн соёрхолт, яруу найрагч Чойжилжавын Лхамсүрэнгийн нэрэмжит тус тус болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Гэгээрлийн сайд Ч.ЛХАГВАЖАВ