- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТАЙЛАНГИЙН МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ /Газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллын тайлан/
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2003 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот
ТАЙЛАНГИЙН МАЯГТ БАТЛАХ ТУХАЙ /Газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллын тайлан/
Дугаар 204
Газрын тухай хуулийн 26.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
"Газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллын тайлан"-гийн маягтыг 1 дүгээр, "Газрын нэгдмэл сангийн эрх зүйн байдлын тайлан"-гийн маягтыг 2 дугаар, "Газрын улсын бүртгэлийн тайлан"-гийн маягтыг 3 дугаар, "Улсын тусгай хэрэгцээний газрын тайлан"-гийн маягтыг 4 дүгээр, "Газрын шилжилт хөдөлгөөний тэнцэл"-ийн маягтыг 5 дугаар, "Газарт учруулсан хохирлын тайлан"-гийн маягтыг 6 дугаар, "Газар хамгаалах арга хэмжээний тайлан"-гийн маягтыг 7 дугаар, "Газрын төлбөр төлөлт, ногдуулалтын тайлан"-гийн маягтыг 8 дугаар, "Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газрын тайлан"-гийн маягтыг 9 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр
Дугаар 432
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Газрын тухай хуулийн 18.1.5, 26.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Газрын нэгдмэл сангийн тайлан эрхлэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэ журмын хэрэгжилтийг зохион байгуулан хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарт даалгасугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хуулиудыг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай /Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийх журам/" Засгийн газрын 2003 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 28 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт, "Тайлангийн маягт батлах тухай /Газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллын тайлан/" Засгийн газрын 2003 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 204 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Барилга, хот байгуулалтын сайд Б.МӨНХБААТАР
Текст томруулах
A
A
A