A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1994 оны 7 дугаар сарын 5-ны өдөр

Улаанбаатар хот

Энэ хуулийг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцно.

НИЙСЛЭЛИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Хэвлэх

Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нийслэлийн /цаашид "нийслэл" гэх/ чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх эдийн засгийн үндэс, удирдлагын эрх хэмжээ, онцлог, нийслэлээс аж ахуйн нэгж, байгууллага, иргэд болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгжтэй харилцах эрх зүйн үндсийг тодорхойлж, энэ явцад үүсэх харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж

Хэвлэх

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн актаас бүрдэнэ.

З дугаар зүйл. Нийслэл, түүний чиг үүрэг

Хэвлэх

1. Монгол Улсын Үндсэн хуулийн арван гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын нийслэл нь Улаанбаатар хот мөн.

2. Нийслэл нь хуулиар тусгайлан олгосон онцлог чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор бөгөөд тусгай статус бүхий хот мөн.

З. Нийслэл нь засаг захиргааны хувьд дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана.

4. Нийслэл нь эдийн засгийн дэд бүтцийг тэнцвэртэй хөгжүүлэх, хүн амын хэт төвлөрөл болон хотын хангамж, үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагааг зохицуулах, оршин суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны зохистой харьцааг хадгалах үүднээс дагуул хот /алслагдсан дүүрэг, хаяа хот, тосгон/-той байж болно.

/Энэ хэсэгт 1995 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/.

5. Нийслэлд Монгол Улсын төрийн дээд болон төв байгууллага, тус улсад байгаа гадаад орны дипломат төлөөлөгчдийн газар байнга төвлөн оршино.

6. Нийслэл нь нутаг дэвсгэртээ байгаа төрийн дээд, төв болон бусад байгууллагын ажиллах хэвийн нөхцөлийг хангах үүрэг хүлээнэ.

7. Төрийн эрх бүхий байгууллага өөрөөр шийдвэрлээгүй бол нийслэлд улсын баяр наадам, төрийн ёслолын арга хэмжээ явагдана.

4 дүгээр зүйл. Нийслэлийн нутаг дэвсгэр,эдэлбэр газар

Хэвлэх

1. Нийслэл нь Улсын Их Хурлаас баталсан хилийн цэс бүхий нутаг дэвсгэртэй байх бөгөөд түүний дотор хотын эдэлбэр газар байна.

2. Хот байгуулах зориулалтаар хотын ерөнхий төлөвлөгөөгөөр тодорхойлогдож, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан гортиг бүхий газрыг нийслэл хотын эдэлбэр газар гэнэ.

З. Нийслэлийн эдэлбэр газарт нийслэлийн хилийн цэсийн дотор оршин буй дагуул хотын эдэлбэр газар хамаарна.

4. Нийслэлийн дагуул хотын нутаг дэвсгэр нь нийслэлийн хилийн цэст багтана.

5 дугаар зүйл. Нийслэлийн бэлгэ тэмдэг

Хэвлэх

1. Нийслэл нь өөрийн туг, сүлд тэмдэгтэй байна.

2. Нийслэлийн туг, сүлд тэмдгийн загвар, хэрэглэх журмыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтооно.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

6 дугаар зүйл. Нийслэлийн удирдлага, түүний онцлог

Хэвлэх

Нийслэлийн удирдлага

1. Нийслэлийн удирдлагын тогтолцоо нь Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан ёсоор бүрдэнэ.

2. Нийслэлийн Засаг дарга нь Улаанбаатар хотын захирагч байх бөгөөд тэрээр хотын аж ахуйг биечлэн зохион байгуулах, мэргэжлийн албадыг зохицуулан удирдах үүрэг бүхий хотын ерөнхий менежерийг томилон ажиллуулна.

З. Хотын ерөнхий менежер нь Улаанбаатар хотын захирагчийн удирдлага дор ажиллана.

4. Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба нь нийслэлийн Засаг даргын ажлын албанаас тусдаа байна.

5. Нийслэлийн Засаг дарга нь Улаанбаатар хотын захирагчийн хувьд өөртөө зөвлөх эрх бүхий мэргэжлийн орон тооны бус зөвлөлийг байгуулан ажиллуулна.

6. Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөвлөлийн бүрэлдэхүүнийг нийслэлийн нийгэм, эдийн засгийн амьдралд нөлөө бүхий аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, нийслэлийн Засаг даргын ажлын албаны болон холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан нийслэлийн Засаг дарга батална.

7 дугаар зүйл. Удирдлагын үйл ажиллагааны үндсэн зарчим

Хэвлэх

1. Нийслэлийн удирдлага нь зохион байгуулалт, үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд заасан үндсэн зарчмыг баримтална.

2. Нийслэлийн удирдлагаас чиг үүргээ хэрэгжүүлэхдээ оршин суугчдынхаа хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэнэ.

З. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, засаг дарга, үйл ажиллагаандаа иргэдийн санал бодол, нутаг дэвсгэртээ ажиллаж буй төр, олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, сүм хийд, буяны болон сайн санааны байгууллага, олон түмний идэвх оролцсонд тулгуурлах зарчмыг баримтална.

8 дугаар зүйл. Нийслэлийн удирдлагын бүрэн эрх

Хэвлэх

1. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурал нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрх эдлэхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/ нийслэлтэй холбогдсон асуудлаар хууль тогтоомжид нийцүүлэн бие даан шийдвэр гаргах;

2/ нийслэлд хэв журам сахиулах, хотын аж ахуй, оршин суугчдын нийгэм, соёлын асуудлаар нийтээр дагаж мөрдөх журмыг хууль тогтоомжид нийцүүлэн гаргаж, биелэлтэд хяналт тавих;

3/ нийслэл, түүний оршин суугчдын нийтлэг ашиг сонирхлыг хөндсөн, өөрийн эрх хэмжээнд шийдвэрлэх боломжгүй асуудлыг шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, холбогдох бусад байгууллагад санал тавих;

4/ нийслэлийн нийгэм, эдийн засгийн хөгжил, хот байгуулалт, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, хүн амын үйлчилгээтэй холбогдох асуудлаар төрийн захиргааны төв байгууллагад санал тавьж шийдвэрлүүлэх;

5/ нийслэлийн хэмжээнд тэмдэглэлт ой, баяр ёслол тэмдэглэх, байгууллагад нэр өгөх, нэрэмжит болгох, хөшөө дурсгалын цогцолбор байгуулах асуудлаар өөрийн санаачилгаар болон иргэд, байгууллагын саналыг үндэслэн шийдвэр гаргах.

2. Нийслэлийн Засаг дарга нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрх эдлэхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/ нийслэл хот улсын хэмжээнд суурин соёл иргэншлийн тэргүүлэх байр суурь эзлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор төрийн захиргааны төв байгууллагуудтай нэгдсэн бодлого явуулах асуудлаар Ерөнхий сайдтай шууд харилцах;

2/ нийслэлд хүн амын хэт төвлөрөл бий болох, ажил эрхлэлт, нийтийн үйлчилгээ, тээвэр, холбооны хэвийн ачаалал алдагдахаас сэргийлэх зорилгоор нийслэлд шилжин суурьших асуудлаар хууль тогтоомжийн хүрээнд зохицуулалт хийх;

3/ хүн амын эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах ашиг сонирхолд нийцүүлэн хүрээлэн байгаа орчныг бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх хэмжээг хэтрүүлэхүйц үйлдвэр, объектыг барьж байгуулах асуудалд холбогдох байгууллагын дүгнэлтийг үндэслэн хориг тавих, үйлдвэрлэл, үйл ажиллагааг нь түр түдгэлзүүлэх, нийслэлээс нүүлгэн шилжүүлэх тухай асуудлыг зохих байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

4/ засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгжээс нийслэлд ажиллах хүчийг зохион байгуулалттайгаар шилжүүлэх асуудлыг зохицуулах;

5/ нийслэлийг хөгжүүлэх асуудлаар төсөл санаачлах, төсөлд санал, дүгнэлт өгөх, түүнийг хэрэгжүүлэхэд Засгийн газраас дэмжлэг хүсэх;

6/ дотоод, гадаад харилцаанд нийслэлийг төлөөлөх.

З. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Засгийн газрын гишүүнтэй адил баталгаагаар хангагдана.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

9 дүгээр зүйл. Төрийн захиргааны төв байгууллагатай

Хэвлэх

Нийслэлийн удирдлага,иргэд, байгууллагын хоорондын харилцаа

1. Төрийн захиргааны төв байгууллагаас салбарын удирдлагыг хэрэгжүүлэхдээ нийслэл, түүний оршин суугчдын нийтлэг эрх ашигтай холбогдох асуудлаар нийслэлийн Засаг дарга, шаардлагатай гэж үзвэл иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, эсхүл түүний Тэргүүлэгчидтэй зөвшилцөнө.

2. Нийслэлийн удирдлага төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан аливаа шийдвэрийг нийслэлийн эрх ашигт харш хэмээн үзвэл уг шийдвэрийн талаархи санал, дүгнэлтээ Засгийн газар болон холбогдох байгууллагад гаргана.

З. Нийслэлийн удирдлагаас хот тохижилт, хүрээлэн байгаа орчин, хот-нийтийн аж ахуйг хамгаалах талаар гаргасан шийдвэрийг төрийн захиргааны төв байгууллага биелүүлэх үүрэгтэй.

4. Төрийн захиргааны төв байгууллагаас өөрийн болон нийслэлд орших харьяа байгууллагынхаа хэрэгцээнд нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмших, түрээслэх тухай асуудлыг нийслэлийн удирдлага тавьж шийдвэрлүүлнэ.

10 дугаар зүйл. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгжтэй харилцах

Хэвлэх

1. Нийслэлийн удирдлагаас засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгжийн удирдлагатай нийслэлийн эдийн засаг, нийгэм, соёлын талаар хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллана.

2. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгжийн удирдлага нийслэлийн хүн амыг хүнс болон шаардагдах бусад зүйлээр хангах, нийслэлд улсын баяр наадам, төрийн ёслолын арга хэмжээ зохион явуулахад хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн дагуу дэмжлэг үзүүлж, үүрэг хүлээнэ.

З. Нийслэлийн хөгжил, хүн амын хангамж, нийгэм, эдийн засгийн үндэс болох үйлдвэр, аж ахуй, хангалтын зориулалттай бааз газрыг Засгийн газрын шийдвэрээр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгжийн нутаг дэвсгэр дээр байгуулж, гэрээний үндсэн дээр ашиглаж болно.

4. Нийслэл, аймаг, бусад хотын хоорондын эдийн засаг, нийгэм, аж ахуйн харилцааг хуулиар тусгайлан зохицуулна.

11 дүгээр зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагатай харилцах

Хэвлэх

1. Нийслэлийн удирдлага нийслэлийн нутаг дэвсгэрт байрлаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, ажил үйлчилгээг сайжруулах талаар шаардлага тавина.

2. Нийслэлийн удирдлага хотын аж ахуй, нийтийн үйлчилгээний тоног төхөөрөмж, инженерийн барилга байгууламжийн эзэмших хэмжээг тогтоож, ашиглалт засварыг нь хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллагад хариуцуулна.

З. Эрчим хүчний болон нийтийн тээврийн ачааллыг зохицуулах зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээний ажил эхлэх, дуусах цагийг тогтооно.

4. Нийслэлийн нутаг дэвсгэрт байрладаг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагатай харилцах асуудлыг тухайн гэрээнд зааснаар буюу Монгол Улсын хууль тогтоомжоор зохицуулна.

12 дугаар зүйл. Төр, олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгжээс нийслэлийн өмнө хүлээх үүрэг

Хэвлэх

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төр, олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж нь өмчийн хэлбэрээр үл хамааран нийслэлийн өмнө дараахь үүрэг хүлээнэ:

1/ хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцүүлэн нийслэлийн удирдлагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг ажиллагсаддаа мэдээлж, биелэлтийг хангах;

2/ нийслэлийн онцлог чиг үүргийг хэрэгжүүлэх талаар нийслэлийн удирдлагаас явуулж буй үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;

3/ өөрийн эзэмшиж буй эдэлбэр газар, барилга байгууламж болон орчны гудамж, талбайг шаардлагын дагуу зүй зохистой ашиглах.

1З дугаар зүйл. Нийслэл хотын оршин суугч, нийслэлийн өмнө түүний хүлээх үүрэг

Хэвлэх

1. Нийслэл хотод хууль ёсоор байнга амьдарч буй Монгол Улсын иргэнийг нийслэл хотын оршин суугч гэнэ.

2. Нийслэл хотын оршин суугч нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэхийн зэрэгцээ нийгэм, эдийн засгийн давуу талыг эдэлж, ажиллаж амьдрах таатай нөхцөлөөр хангагдаж байдгийн хувьд нийслэлийн өмнө дараахь үүрэг хүлээнэ:

1/ нийслэл хотын татварыг хугацаанд нь төлөх;

2/ нийслэлийн удирдлагаас нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан шийдвэр, тогтоосон журмыг сахих, гэмт хэрэг, хэв журмын зөрчилтэй тэмцэх ажилд оролцох;

3/ нийслэлийн бүх шатны удирдлагаас зохиож буй ажил,нийслэлийг хөгжүүлэх үйлсэд идэвхтэй оролцож, хотын аж ахуй, нийтийн үйлчилгээний байгууламжийг зориулалтын дагуу эзэмшиж, хайрлан хамгаалах, ариун цэврийг сахих, гудамж талбайг цэвэр байлгах;

4/ нийслэл хотын оршин суугчийн хууль ёсны баримт бичгийн зөрчилгүй байх.

З. Нийслэл хотын оршин суугч биш Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нийслэл хотод амьдарч байх хугацаандаа энэ хууль , бусад хууль тогтоомж, нийслэлийн удирдлагаас гаргасан шийдвэрийг сахин биелүүлэх үүрэгтэй.

14 дүгээр зүйл. Нийслэлийн дүүрэг, хорооны удирдла-гаас нийслэлийн өмнө хүлээх үүрэг

Хэвлэх

Нийслэлийн дүүрэг, хорооны удирдлага тухайн нутаг дэвсгэртээ энэ хуулийн хэрэгжилтийг хариуцна.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

15 дугаар зүйл. Нийслэлийн эдийн засгийн үндэс

Хэвлэх

Нийслэлийн онцлог чиг үүргийг хэрэгжүүлэх эдийн засгийн үндэс

Нийслэлийн эдийн засгийн үндэс нь түүнд хууль тогтоомжийн дагуу эзэмшүүлсэн газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал, байгалийн бусад баялаг, хотын мэдлийн аж ахуй, улсын хөрөнгө оруулалтаар бий болсон өмч хөрөнгө, татвар, нийслэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөс бүрдэнэ.

16 дугаар зүйл. Нийслэлийн өмч

Хэвлэх

1. Нийслэл нь өөрийн мэдлийн өмчтэй байна.

2. Нийслэлийн өмч нь барилга байгууламж, эд хөрөнгө, хотын аж ахуйн болон бусад хөрөнгөөс бүрдэнэ.

17 дугаар зүйл. Нийслэл хотын төсөв

Хэвлэх

Нийслэл хот нь бие даасан төсөвтэй байна.

18 дугаар зүйл. Нийслэлийг хөгжүүлэх сан

Хэвлэх

1. Нийслэл нь хотын аж ахуйг өргөтгөх, хот байгуулалт, түүний дэд бүтцийг хөгжүүлэх, хүн амын хангамж, үйлчилгээг сайжруулах, байгаль орчныг хамгаалах зорилгоор Засгийн газраас тогтоосон тусгай зориулалтын сантай байж болно. Энэхүү сангийн хөрөнгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу зарцуулна.

2. Нийслэлийг хөгжүүлэх зориулалтаар дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өргөсөн хандив, буцалтгүй тусламж, бусад орлогоос бүрдсэн сан байж болох бөгөөд сангийн хөрөнгийг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан журмын дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч захиран зарцуулж, гүйцэтгэлийн тайланг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд жил бүр тавина.

19 дүгээр зүйл. Нийслэл хотын татвар

Хэвлэх

1. Нийслэл хот татвартай байна.

2. Нийслэл хотын татварыг хуулиар тогтооно.

20 дугаар зүйл. Нийслэлийг хөгжүүлэх бодлого

Хэвлэх

1. Нийслэл хот нь нийгэм, соёлын амьдралын бүхий л хүрээнд тэргүүлэх байр суурь эзлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хот байгуулалт, нийгэм, эдийн засаг, байгаль орчны зохистой тэнцлийг хангах бие даасан бодлого явуулна.

2. Нийслэлийн хот байгуулалт, төлөвлөлт нь үндэсний уран барилгын өв уламжлалыг дэлхийн нийслэл хотуудын хөгжлийн нийтлэг жишигтэй хослуулан хөгжүүлэх бодлогод үндэслэнэ.

ТАВДУГААР БҮЛЭГ

Бусад эрх

21 дүгээр зүйл. Нийслэлийн хүндэт иргэн ба шагнал

Хэвлэх

1. Нийслэлийг хөгжүүлэх хэрэгт онцгой хувь нэмэр оруулсан хүнийг "Нийслэл хотын хүндэт иргэн"-д өргөмжлөх болон бусад шагналаар шагнана. "Нийслэл хотын хүндэт иргэн"-д өргөмжлөх асуудлыг нийслэлийн Засаг даргын өргөн мэдүүлснээр нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэнэ.

2. "Нийслэл хотын хүндэт иргэн"-д өргөмжлөх болон бусад шагналаар шагнах журмыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.

22 дугаар зүйл. Нийслэлийн мэдээлэл, судалгааны байгууллага

Хэвлэх

1. Нийслэл Улаанбаатар хот нь өөрийн сонин, телевиз болон радиогийн нэвтрүүлэгтэй байж болно.

2. Нийслэлийн удирдлага нь дэргэдээ хотын хөгжлийн түүх, хэтийн төлөвийг тодорхойлох, хот байгуулалт, хүн ам, хүрээлэн байгаа орчны асуудал болон олон нийтийн санаа бодлыг судлах шинжилгээ, судалгааны төвтэй байж болно.

2З дугаар зүйл. Нийслэлийн өдөр

Хэвлэх

Нийслэлийн өдрийг жил бүр тэмдэглэнэ. Нийслэлийн өдрийг Улсын Их Хурал тогтооно.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н. БАГАБАНДИ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 07 сарын 07 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БYЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл .Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын тусгай болон бусад чиг үүргийг тогтоох, хөгжлийн бодлого, удирдлага, зохион байгуулалтын онцлог, дагуул хот, эдийн засгийн тусгай бүс, төрийн дээд болон төрийн захиргааны төв байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгж, хуулийн этгээд, байгууллагатай харилцахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

Хэвлэх

3.1.Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдалтай холбогдсон энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг холбогдох хуулиар зохицуулна.

4 дүгээр зүйл.Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн үндэс, зохион байгуулалт

Хэвлэх

4.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Арван гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот /цаашид "нийслэл хот" гэх/ нь хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, удирдлага, зохион байгуулалттай эрх зүйн байдал бүхий хот мөн.

4.2.Нийслэл нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана. Хороо нь хэсгийн зохион байгуулалттай байна.

4.3.Нийслэл хот нь дагуул хоттой байна.

5 дугаар зүйл.Нийслэл хотыг хөгжүүлэх бодлого

Хэвлэх

5.1.Нийслэл хотыг хөгжүүлэх бодлогыг тодорхойлоход Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаас гадна нийслэл хот нь нийгэм, соёлын амьдралын бүхий л хүрээнд тэргүүлэх байр суурь эзлэх нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зарчмыг баримтална.

5.2.Нийслэл хотын хот байгуулалт, төлөвлөлтийн бодлого нь үндэсний уран барилгын өв уламжлалыг орчин үеийн хотын хөгжлийн нийтлэг жишигтэй хослуулан хөгжүүлэхэд чиглэнэ.

5.3.Нийслэл хот нь нийслэл хотыг хөгжүүлэх бодлого, төлөвлөлтийн хүрээнд газар чөлөөлөх арга хэмжээг авч хэрэгжүүлэх бөгөөд шаардагдах хөрөнгийг улс, нийслэлийн төсөвт жил бүр тусгана.

6 дугаар зүйл.Нийслэлийн нутаг дэвсгэр болон нийслэл хотын эдэлбэр газар, бүсчлэл

Хэвлэх

6.1.Нийслэл нь Улсын Их Хурлаас баталсан хилийн цэс бүхий нутаг дэвсгэртэй байна.

6.2.Нийслэл хот нь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөгөөр тодорхойлогдож, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан тэг гортиг бүхий эдэлбэр газартай байна.

6.3.Энэ хуулийн 6.2-т заасан эдэлбэр газар нь бүсчлэлтэй байх бөгөөд эдэлбэр газрын бүсчлэл тогтоох шалгуур үзүүлэлтийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн санал болгосноор Засгийн газар тогтооно.

6.4.Энэ хуулийн 6.3-т заасан шалгуур үзүүлэлтэд нийцүүлэн эдэлбэр газрын бүсчлэл, бүсчлэлийн дүрмийг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.

6.5.Хотын төлөвлөлт, барилгажилтын норм, дүрэмд заасан хүн ам, барилгажилтын нягтралын хязгаарыг давсан газарт инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламж барихаас бусад зориулалтаар шинээр газар эзэмших, ашиглах эрх, барилга байгууламж барих зөвшөөрөл олгохгүй.

/Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар "хүн амын" гэснийг "хүн ам, барилгажилтын" гэж өөрчлөлт оруулсан./

7 дугаар зүйл.Бэлгэ тэмдэг

Хэвлэх

7.1.Нийслэл хот бэлгэ тэмдэгтэй байна.

7.2.Нийслэл хотын бэлгэ тэмдгийн загвар, түүнийг хэрэглэх журмыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

НИЙСЛЭЛ ХОТЫН ЧИГ ҮҮРЭГ, ДҮРЭМ

8 дугаар зүйл.Нийслэл хотын чиг үүрэг

Хэвлэх

8.1.Нийслэл нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24.1-д зааснаас гадна нийслэл хот болохын хувьд энэ хуульд заасан тусгай болон бусад чиг үүргийг хэрэгжүүлнэ.

8.2.Нийслэл хот нь дараах тусгай чиг үүргийг хэрэгжүүлнэ:

8.2.1.Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, төрийн захиргааны болон төрийн бусад байгууллага, гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлэх;

8.2.2.хуульд өөрөөр заагаагүй бол үндэсний болон олон улсын хэмжээний баяр наадам, хурал, урлаг, спортын болон бусад арга хэмжээг зохион байгуулах;

8.2.3.олон улсын зорчигч болон ачаа тээвэр, логистикийн үйл ажиллагааны удирдлага, зохицуулалт;

8.2.4.нийслэл дэх үндэсний хэмжээний түүх, соёлын дурсгалт газрын хадгалалт, хамгаалалт;

8.2.5.нийслэлийн нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх олон улсын чанартай авто зам барих, түүний арчлалт, засвар, холбогдох үйл ажиллагаа;

8.2.6.нийслэл хотын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт;

8.2.7.энэ хуульд заасан нийслэл хотын тусгай чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай барилга байгууламж, авто зам, нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, гэрэлтүүлэг болон бусад дэд бүтцийн засвар, арчлалт, цэвэрлэгээ, үйлчилгээ, хамгаалалт.

8.3.Нийслэл хот нь дараах бусад чиг үүргийг хэрэгжүүлнэ:

8.3.1.нийслэлийг хөгжүүлэх сангийн менежмент;

8.3.2.нийслэлийн хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, түүний хэрэгжилт;

8.3.3.орчны аюулгүй байдал;

8.3.4.хүнсний хангамж, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн хөтөлбөр, нийтлэг зохицуулалт;

8.3.5.хот, суурин газрын дахин төлөвлөлт;

8.3.6.нийслэлийн авто замын арчлалт, засвар, төлөвлөлт, хяналт;

8.3.7.хүн амын ундны болон ахуйн хэрэглээний төвлөрсөн усан хангамж;

8.3.8.нийслэлийн ус, дулааны төвлөрсөн бус инженерийн хангамж;

8.3.9.сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааны зохицуулалт, хяналт;

8.3.10.гадна болон явуулын зар сурталчилгааны зохицуулалт, хяналт;

8.3.11.авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, нийслэл хотод тулгамдсан бусад асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээ;

8.3.12.гадаадын зээл, тусламжаар нийслэлд хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний нийслэлийн хариуцах хөрөнгө, зээлийн хүүгийн төлбөр;

8.3.13.нийслэлийн нутаг дэвсгэр дэх голын хамгаалалт, тохижилт;

8.3.14.нийслэлийн нутаг дэвсгэр дэх дархан цаазат болон байгалийн цогцолбор, нөөц, дурсгалт газрыг иргэдийн аялах, амрах орчныг бүрдүүлэх зорилгоор тохижуулах, хамгаалах төсөл, арга хэмжээ;

8.3.15.хотын өөрийн мэдлийн орон сууцны ашиглалт, хуваарилалт;

8.3.16.хуульд заасан бусад.

8.4.Засгийн газар энэ хуулийн 8.2-т заасан тусгай чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах төрийн өмчийг эзэмших, ашиглах эрхийг хууль тогтоомжид нийцүүлэн нийслэлд шилжүүлж болно.

9 дүгээр зүйл.Нийслэл хотын дүрэм

Хэвлэх

9.1.Нийслэл хотын дүрэмд дараах харилцааг тусгаж болно:

9.1.1.ногоон байгууламжийн ашиглалт, хамгаалалт;

9.1.2.цэцэрлэгт хүрээлэн /парк/-ийн ашиглалт, хамгаалалт;

9.1.3.хотод тарьж ургуулж болох мод, бут, сөөг;

9.1.4.дуу, чимээний бохирдлын хяналт;

9.1.5.хүүхдийн тоглоомын талбай байгуулах, түүний ашиглалт, тохижилт;

9.1.6.нийтийн зориулалттай эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт;

9.1.7.хөшөө, дурсгал, хүндэтгэлийн самбар байрлуулах;

9.1.8.хашаа, хайсны стандарт, түүнийг барих, ашиглах, буулгах;

9.1.9.явган хүний болон дугуйн зам, талбай төлөвлөлт, ашиглалт, хамгаалалт;

9.1.10.ашиглалтад орсон орон сууц, барилга байгууламжийн нүүр тал /фасад/-д тавих шаардлага, өнгөний шийдэл;

9.1.11.зам дагуух барилга байгууламж, үйлчилгээ эрхлэгчдийн гаднах орчны тохижилт, цэвэрлэгээ, үйлчилгээ;

9.1.12.барилга угсралтын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа тээврийн хэрэгслийн ариутгал, цэвэрлэгээ;

9.1.13.ерөнхий боловсролын сургуулийн эргүүл;

9.1.14.хотын оршин суугчийн соёл, хөршийн холбоо;

9.1.15.сургуулийн хүүхэд тээвэрлэх автобус;

9.1.16.нисгэгчгүй нисэх төхөөрөмж /дрон/ ашиглалт;

9.1.17.гудамж, талбайд олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулах;

9.1.18.нийтийн тээврээр үйлчлүүлэх харилцаа;

9.1.19.зар сурталчилгаа, хаягжилт, гудамжны тоноглол;

9.1.20.нийтийн байрны ашиглалт, зохицуулалт;

9.1.21.алдагдсан эд зүйлсийн зохицуулалт;

9.1.22.нүхэн жорлонгийн шаардлага, ашиглалт.

Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.2.Нийслэл хотын дүрмийг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.

9.3.Нийслэл хотын дүрмийг олон нийтэд тайлбарлан таниулсны үндсэн дээр Захиргааны ерөнхий хуулийн 67.2-т заасны дагуу бүртгүүлснээс хойш гурваас доошгүй сарын дараа дагаж мөрдүүлнэ.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

НИЙСЛЭЛ ХОТЫН ЭДИЙН ЗАСГИЙН ХАРИЛЦАА

10 дугаар зүйл.Нийслэл хотын эдийн засгийн үндэс

Хэвлэх

10.1.Нийслэл хотын эдийн засгийн үндэс нь улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө, түүнчлэн нийслэлийн өмч, татварын болон татварын бус орлого, нийслэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөс бүрдэнэ.

10.2.Нийслэл хотын эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, бие даан хөгжих баталгаагаар хангах нь төрийн үүрэг бөгөөд энэ харилцааг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, энэ хууль, холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.

11 дүгээр зүйл.Нийслэлийн төсөв

Хэвлэх

11.1.Нийслэл нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 16.1-д заасны дагуу бие даасан төсөвтэй байна.

11.2.Энэ хуулийн 8.2-т заасан тусгай чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг улсын болон орон нутгийн төсвөөс, 8.3-т заасан бусад чиг үүргийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.

12 дугаар зүйл.Нийслэлийн өмч

Хэвлэх

12.1.Нийслэл өмчтэй байна.

12.2.Нийслэлийн өмч нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24.1 дэх хэсэг, энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор хуульд заасны дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах хөрөнгө болно.

12.3.Энэ хуулийн 8.2-т заасан тусгай чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төрийн өмчийн өмчлөх эрхийг хууль тогтоомжид заасны дагуу нийслэлд шилжүүлж болно.

13 дугаар зүйл.Нийслэлийн үнэт цаас

Хэвлэх

13.1.Нийслэл хуульд заасан нөхцөл, журмын дагуу үнэт цаас гаргаж болно.

13.2.Нийслэлийн үнэт цаас гаргах асуудлыг Өрийн удирдлагын тухай хууль болон холбогдох бусад хуулиар зохицуулна.

14 дүгээр зүйл.Төр, хувийн хэвшлийн түншлэл

/Энэ зүйлийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

Хэвлэх

14.1.Нийслэлд төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл санаачлах, хэрэгжүүлэх асуудлыг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд зааснаар зохицуулна.

/Энэ хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

15 дугаар зүйл.Нийслэлийн өмчит хуулийн этгээд

Хэвлэх

15.1.Нийслэл нь орон нутгийн өмчийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдтэй байж болно.

15.2.Нийслэлийн болон нийслэл хотын чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой хувийн өмчийн хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх боломжгүй ажил үйлчилгээг энэ хуулийн 15.1-д заасан хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.

16 дугаар зүйл.Нийслэл хотын албан татвар

Хэвлэх

16.1.Нийслэл хот албан татвартай байх бөгөөд албан татварыг хуулиар тогтооно.

16.2.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь татварын хууль тогтоомжоор эрх олгож, тогтоосон хязгаарын хүрээнд албан татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтооно.

17 дугаар зүйл.Нийслэлийг хөгжүүлэх сан

Хэвлэх

17.1.Нийслэл нь нийслэлийг хөгжүүлэх сантай байж болно. Нийслэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг дараах үйл ажиллагаанд зарцуулна:

17.1.1.хотын стандарт, соёлыг хөгжүүлэх;

17.1.2.ухаалаг, цахим хотын хөгжлийг дэмжих;

17.1.3.үйлдвэрлэл, инновацыг дэмжих;

17.1.4.хөрөнгө оруулалтыг дэмжих;

17.1.5.төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих;

17.1.6.хот байгуулалт, дэд бүтцийг хөгжүүлэх;

17.1.7.ногоон хөгжлийг дэмжих;

17.1.8.аялал жуулчлалыг хөгжүүлэх;

17.1.9.эрсдэлийг бууруулах.

17.2.Энэ хуулийн 17.1-д заасан сангийн хөрөнгө нь нийслэлийн төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна.

17.3.Энэ хуулийн 17.1-д заасан сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журмыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталж, түүний хэрэгжилтэд хяналт тавина.

17.4.Нийслэлийг хөгжүүлэх сангаас зээл олгох, өр, авлага үүсгэхийг хориглоно.

18 дугаар зүйл.Нийслэл хот дахь хөрөнгө оруулалт

Хэвлэх

18.1.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.2-т заасан этгээд нийслэлийн өмчит ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдийн хөрөнгөд биет болон биет бус хэлбэрээр хөрөнгө оруулалт хийж болно.

18.2.Энэ хуулийн 18.1-д заасны дагуу ирүүлсэн хөрөнгө оруулалт хийх саналыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний эрх олгосноор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч шийдвэрлэнэ.

19 дүгээр зүйл.Нийслэл хот дахь хөрөнгө оруулалтыг дэмжих

Хэвлэх

19.1.Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэдгээртэй хамтран ажиллаж нийслэл хотыг хөгжүүлэх зорилгоор Хөрөнгө оруулагчдын зөвлөлийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн дэргэд байгуулна.

19.2.Энэ хуулийн 19.1-д заасан зөвлөл нь орон тооны бус байх ба зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатархотын Захирагч батална.

19.3.Нийслэл хотын удирдлага энэ хуулийн 18.2-т заасны дагуу хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулагчийг дараах баталгаагаар хангана:

19.3.1.энэ хуулийн 18.2-т заасан шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох, цуцлах асуудлыг шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуульд заасан журам, үндэслэлийг баримтлах;

19.3.2.хөрөнгө оруулалттай холбоотой мэдээллээр хангах;

19.3.3.хуульд өөрөөр заагаагүй бол газар эзэмшүүлж, ашиглуулах шийдвэрээ өөрчлөхгүй байх;

19.3.4.хөрөнгө оруулалттай холбоотой үйл ажиллагаанд хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох;

19.3.5.хуульд заасан бусад.

19.4.Нийслэл хотын удирдлага хуульд өөрөөр заагаагүй бол нийслэл хот дахь хөрөнгө оруулалтыг үр өгөөжтэй байлгах үүднээс энэ хуулийн 18.1-д заасан хөрөнгө оруулалт авсан хуулийн этгээдийг дараах баталгаагаар хангана:

19.4.1.ажиллах цагийн хуваарийг уян хатан шийдвэрлэх;

19.4.2.нийтийн ашиг сонирхлын үүднээс хөрөнгө оруулалтын төрөл, хэлбэр, зорилгоос хамаарч холбогдох журамд заасан зардлын санхүүжилтийг олгох;

19.4.3.хуульд заасан бусад.

19.5.Нийслэл хотын удирдлага энэ хуулийн 19.3, 19.4-т заасан баталгаагаар хангах асуудлыг шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд заасан сонгох боломжийг хэрэглэнэ.

19.6.Нийслэл хот дахь хөрөнгө оруулагчийг энэ хуулийн 19.3, 19.4-т заасан баталгаагаар хангах эсэхийг сонгохдоо нийслэл хотын хөгжлийн тэргүүлэх чиглэлийг шалгуур болгож, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал түүний саналыг үндэслэн шийдвэрлэнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙСЛЭЛ ХОТЫН УДИРДЛАГА, ТҮҮНИЙ БҮРЭН ЭРХ

20 дугаар зүйл.Нийслэл хотын удирдлага, түүний онцлог

Хэвлэх

20.1.Нийслэл хотын удирдлага дараах тогтолцоотой байна:

20.1.1.нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал;

20.1.2.нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч.

20.2.Нийслэлийн Засаг дарга нь Улаанбаатархотын Захирагч байх бөгөөд ажлын албатай байна.

20.3.Нийслэл хотын удирдлага шийдвэр гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийг баримтална.

20.4.Засгийн газар нийслэл, дүүргийн захиргааны байгууллагын удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалын ангилал, зэрэглэлийг нутгийн захиргааны бусад адилтгах албан тушаалын ангилал зэрэглэлээс өөрөөр тогтоож болно.

21 дүгээр зүйл.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх

Хэвлэх

21.1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хуульд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

21.1.1.энэ хуулийн 8.2-т заасан тусгай чиг үүргийн хэрэгжилтийн талаарх нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн тайланг сонсох;

21.1.2.энэ хуулийн 8.3-т заасан бусад чиг үүрэгт хамаарах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, хэрэгжилтийн талаарх нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн тайланг дүгнэх;

21.1.3.нийслэл хотын чиг үүргийг хэрэгжүүлэх талаар хуульд нийцүүлэн дүрэм, журам, стандарт, заавар батлах;

21.1.4.нийслэл хотын болон нийтийн эдэлбэр газар, түүний хэмжээ, ашиглалтын журмыг тогтоох;

21.1.5.хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд нийслэл хотын эдэлбэр газрын бүсчлэл, үйлчилгээний төрөл, хэлбэр, үйлчилгээ үзүүлэхэд зарцуулах зардал зэргийг харгалзан албан татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох;

21.1.6.хуульд заасан бусад.

22 дугаар зүйл.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн бүрэн эрх

Хэвлэх

22.1.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хуульд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

22.1.1.энэ хуулийн 8.2-т заасан тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, үр дүнг Засгийн газрын өмнө хариуцаж, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулах;

22.1.2.энэ хуулийн 8.3-т заасан бусад чиг үүрэгтэй холбогдох тооцоо, судалгаа бүхий шийдвэрийн төсөл боловсруулж, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэх;

22.1.3.энэ хуулийн 22.1.2-т заасан асуудлаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, үр дүнг хариуцах;

22.1.4.хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Засгийн газарт санал тавих, Засгийн газрын хуралдаанд оролцох;

22.1.5.хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд хуулийн төсөл санаачлахаас бусад асуудлаар Засгийн газрын шийдвэрийн төслийг холбогдох журмын дагуу санаачлан боловсруулж, Засгийн газрын хуралдаанд оруулж, танилцуулах, хэлэлцүүлэх;

22.1.6.нийслэл хотыг хөгжүүлэх асуудлаар төсөл, хөтөлбөр санаачлах, төсөл, хөтөлбөрт санал, дүгнэлт өгөх, тухайн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Засгийн газраас дэмжлэг хүсэх;

22.1.7.нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулснаар нийслэл хотын дагуул хотын Захирагчийг томилох, чөлөөлөх;

22.1.8.нийслэлийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын ажиллах цагийн хуваарийг тогтоож, мөрдүүлэх;

22.1.9.дотоод, гадаадад нийслэлийг төлөөлөх;

22.1.10.гадаад улсад нийслэл хотыг төлөөлөх этгээдийг томилох, чөлөөлөх;

22.1.11.зөвлөх эрх бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөл байгуулах, түүний бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах;

22.1.12.Улаанбаатар хотын Ерөнхий менежерт хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх бүрэн эрхээ шилжүүлэх;

22.1.13.харьяалах нутаг дэвсгэрийн замын хөдөлгөөнд ачааны, түгээлт, хүргэлтийн үйлчилгээний автомашиныг хязгаарлалттайгаар оролцуулах, дэмжлэг үзүүлэх журам батлах;

/Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

22.1.14.хотын нийтийн аж ахуйн үйлчилгээ үзүүлэх, түүнд хяналт тавих журам батлах.

/Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

22.1.15.хуульд заасан бусад.

/Энэ заалтын дугаарыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар "22.1.15" гэж өөрчлөлт оруулсан./

22.2.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24.1.7, 24.1.9, 24.1.10, 24.1.11, 24.1.12, 24.1.13, 24.1.14, 24.1.15, 24.1.16, 24.1.17, 24.1.18, 24.1.19, 24.1.21, 24.1.22, энэ хуулийн 8.3.3, 8.3.4, 8.3.6, 8.3.7, 8.3.8, 8.3.9, 8.3.10, 8.3.11, 8.3.12-т заасан чиг үүргээ хэрэгжүүлэх бүрэн эрхээ Улаанбаатар хотын Ерөнхий менежерт, эсхүл дүүргийн Засаг даргад гэрээний үндсэн дээр шилжүүлж болно.

/Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар "Улаанбаатар хотын Ерөнхий менежерт" гэсний дараа ", эсхүл дүүргийн Засаг даргад" гэж нэмэлт оруулсан./

22.3.Энэ хуулийн 22.2-т заасан гэрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатархотын Захирагчаасшилжүүлэх бүрэн эрхийн хүрээ, хязгаар, тайлагнах, хяналт тавих журмыг тусгана.

22.4.Энэ хуулийн 22.2-т заасны дагуу бүрэн эрхээ шилжүүлсэн нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

22.5.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатархотын Захирагч бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргана.

23 дугаар зүйл.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн бүрэн эрхийн баталгаа

Хэвлэх

23.1.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Засгийн газрын гишүүнтэй адил баталгаагаар хангагдана.

24 дүгээр зүйл.Улаанбаатар хотын Ерөнхий менежер, түүний бүрэн эрх

Хэвлэх

24.1.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нь нийслэл хотын аж ахуйн чиг үүргийг хэрэгжүүлэх, нэгдмэл байдлыг хангах, холбогдох байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий Улаанбаатар хотын Ерөнхий менежер /цаашид "Ерөнхий менежер" гэх/-ийг томилж, чөлөөлнө.

24.2.Ерөнхий менежер ажлаа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн өмнө хариуцна.

24.3.Ерөнхий менежер дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

24.3.1.хотын аж ахуйн нэгдмэл байдлыг хангах ажлыг зохион байгуулах;

24.3.2.хотын аж ахуйн асуудал хариуцсан байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;

24.3.3.хотын аж ахуйн асуудлаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээний үндсэн дээр хамтран ажиллах;

24.3.4.нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн олгосон эрх хэмжээний хүрээнд хотын аж ахуйн асуудлаар дүүргийн удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавих, үүрэг өгөх;

24.3.5.Улаанбаатархотын Захирагчийн ажлын албаны ажилтан, албан хаагчийг томилж, чөлөөлөх;

24.3.6.хуульд заасан бусад.

24.4.Ерөнхий менежер энэ хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд дүүргийн Засаг даргатай шууд харилцана.

24.5.Хотын аж ахуйн нэгдмэл байдлыг хангах чиглэлээр Ерөнхий менежерийн өгсөн үүргийг холбогдох албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд биелүүлнэ.

24.6.Ерөнхий менежер эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргах бөгөөд хуульд заасан журмын дагуу тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

25 дугаар зүйл.Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

Хэвлэх

25.1.Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг Улаанбаатар хотын Захирагчийн санал болгосноор Засгийн газар тогтооно.Захирагчийн ажлын алба нь газар, хэлтэс, тасагтай байна.

/Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар "Засгийн газар тогтооно." гэсний дараа "Захирагчийн ажлын алба нь газар, хэлтэс, тасагтай байна." гэж нэмэлт оруулсан./

25.2.Улаанбаатар хотын Захирагч өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь туслалцаа үзүүлэх хотын аж ахуйн асуудал хариуцсан байгууллагатай байх бөгөөд түүнийг байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар "хариуцсан газартай" гэснийг "хариуцсан байгууллагатай" гэж өөрчлөлт оруулсан./

25.3.Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь нийслэлийн Засаг даргын ажлын албанаас тусдаа байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга нь Ерөнхий менежер байна.

25.4.Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

25.4.1.Улаанбаатархотын Захирагчид мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах;

25.4.2.Улаанбаатархотын Захирагчийг шаардлагатай мэдээллээр хангах;

25.4.3.нийслэл хотын аж ахуйн асуудлыг судлах, шийдвэрийн төслийг боловсруулах, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

25.4.4.иргэн, хуулийн этгээдэд хотын нийтийн аж ахуйн үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

25.4.5.хуульд заасан бусад.

ТАВДУГААР БYЛЭГ

НИЙСЛЭЛ ХОТЫН УДИРДЛАГА БУСАД ЭТГЭЭДТЭЙ ХАРИЛЦАХ

26 дугаар зүйл.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллагатай харилцах

Хэвлэх

26.1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 70 дугаар зүйлд заасны дагуу Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллагатай харилцана.

27 дугаар зүйл.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Засгийн газартай харилцах

Хэвлэх

27.1.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Засгийн газартай дараах журмаар харилцана:

27.1.1.Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг хангах;

27.1.2.хуульд заасан чиг үүрэгтэй холбоотой асуудлаар Засгийн газарт санал тавих, Засгийн газрын хуралдаанд оролцох, байр сууриа илэрхийлэх, хууль санаачлахаас бусад өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлыг санаачлах, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнтэй шууд харилцах.

28 дугаар зүйл.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч төрийн захиргааны төв байгууллагатай харилцах

Хэвлэх

28.1.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нийслэл хотын эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор эрхлэх асуудлыг хамаарах төрийн захиргааны төв байгууллагатай хамтарсан шийдвэр гаргаж, биелэлтийг зохион байгуулна.

28.2.Төрийн захиргааны төв байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг үндэслэн салбарын болон салбар хоорондын шийдвэр гаргахдаа нийслэл хот, түүний оршин суугчийн нийтлэг эрх ашигт хамаарах асуудлаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатархотын Захирагчийн саналыг авсан байна.

28.3.Нийслэл хотыг энэ хуульд заасан тусгай чиг үүргээ хэрэгжүүлэхэд эрхлэх асуудлыг хамаарах төрийн захиргааны төв байгууллага дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана.

28.4.Холбогдох хуульд заасны дагуу төрийн захиргааны төв байгууллага нийслэлийн нутаг дэвсгэрт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэр гаргахдаа хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, эдэлбэр газрын бүсчлэлийн дүрэмд нийцүүлэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн саналыг авсан байна.

29 дүгээр зүйл.Нийслэл хотын удирдлагаас засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгж, улсын зэрэглэлтэй хоттой харилцах

Хэвлэх

29.1.Нийслэл хотын удирдлагаас засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгж, улсын зэрэглэлтэй хотын удирдлагатай нийслэл хотын эдийн засаг, нийгмийн асуудлаар хамтран ажиллаж болно.

29.2.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгж, улсын зэрэглэлтэй хотын удирдлага нийслэл хотын хүн амыг бараа, үйлчилгээгээр хангах, нийслэлд үндэсний их баяр наадам, төрийн ёслол хүндэтгэл, улсын болон олон улсын арга хэмжээ зохион явуулахад хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн дагуу дэмжлэг үзүүлнэ.

29.3.Нийслэл хотыг хөгжүүлэх, нийгэм эдийн засгийн үндсийг бүрдүүлэх зорилгоор үйлдвэр, аж ахуй, хангамжийн байгууллагыг Засгийн газрын шийдвэрээр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бусад нэгжийн нутаг дэвсгэрт байгуулж, гэрээний үндсэн дээр ашиглаж болно.

30 дугаар зүйл.Нийслэл хотын удирдлагаас дүүргийн удирдлагатай харилцах

Хэвлэх

30.1.Нийслэл хотын тусгай чиг үүргийг хэрэгжүүлэхэд дүүргийн удирдлага туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

30.2.Дүүрэг хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд гэнэтийн болон давагдашгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд нийслэл хотоос хүний нөөц, техник, эдийн засгийн туслалцаа үзүүлнэ.

30.3.Нийслэл нь чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах өмчийг хуульд заасны дагуу дүүрэгт шилжүүлэх, эсхүл дүүргээс шилжүүлэн авч болно.

30.4.Нийслэл хотын удирдлага дүүргийн оршин суугчдын нийтлэг эрх ашигт хамаарах асуудлаар шийдвэр гаргахдаа тухайн дүүргийн удирдлагын саналыг авсан байна. Дүүргийн удирдлага 14 хоногийн дотор санал өгөх бөгөөд тус хугацаанд санал ирүүлээгүй бол тусгайлан өгөх саналгүй гэж үзнэ.

/Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар "авсан байна." гэсний дараа "Дүүргийн удирдлага 14 хоногийн дотор санал өгөх бөгөөд тус хугацаанд санал ирүүлээгүй бол тусгайлан өгөх саналгүй гэж үзнэ." гэж нэмэлт оруулсан./

30.5.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нь дүүргийн Засаг даргын санал, хүн амын тоо, үйлчилгээний хүртээмжийг харгалзан дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох тухай саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.

31 дүгээр зүйл.Аж ахуйн нэгж, байгууллагатай харилцах

Хэвлэх

31.1.Нийслэлийг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж болох бөгөөд энэ харилцааг холбогдох хуулиар зохицуулна.

31.2.Нийслэл хотын удирдлага энэ хуулийн 8.2, 8.3-т заасан зарим чиг үүргээ холбогдох хуульд заасны дагуу гэрээний үндсэн дээр хувийн өмчит хуулийн этгээдээр гүйцэтгүүлж, холбогдох зардлыг бүрэн, эсхүл хэсэгчлэн санхүүжүүлж болно.

31.3.Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд нь өмчийн хэлбэрээс үл хамааран хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хотын стандартыг мөрдөх, нийслэл хотын удирдлагаас хуульд нийцүүлэн гаргасан шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.

32 дугаар зүйл.Нийслэл хотын оршин суугчийн эрх, үүрэг

Хэвлэх

32.1.Нийслэл хотын оршин суугч Монгол Улсын Үндсэн хууль бусад хуульд заасан үндсэн эрх, эрх чөлөөг эдлэхээс гадна дараах эрхтэй:

32.1.1.нийслэл хотын удирдлагын шийдвэрийн талаар мэдээлэл авах;

32.1.2.хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, эдэлбэр газрын бүсчлэлийн дүрэм боловсруулахад санал өгөх, хэрэгжүүлэхэд оролцох;

32.1.3.нийслэл хотын нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар санал гаргах, хувь нэмэр оруулах;

32.1.4.хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, бүсчлэлд заасан суурьшлын бүсэд оршин суугаа бол дэд бүтцийн үйлчилгээгээр хангагдах;

32.1.5.хуульд заасан бусад.

32.2.Нийслэл хотын оршин суугч дараах үүрэгтэй:

32.2.1.нийслэл хотын удирдлагаас гаргасан шийдвэрийг биелүүлэх;

32.2.2.хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд заасан суурьшлын бүсэд оршин суух;

32.2.3.нийслэл хотын дүрэм, стандартыг дагаж мөрдөх;

32.2.4.нийтийн эзэмшлийн эд зүйлийг зохистой ашиглах, орчныг цэвэр байлгах;

32.2.5.хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, бүсчлэлийн дүрмийн дагуу орон байр, орчноо тохижуулах;

32.2.6.хуульд заасан бусад.

32.3.Нийслэл хотод зорчигч этгээд энэ хууль, бусад хууль тогтоомж, нийслэл хотын удирдлагаас хуульд нийцүүлэн гаргасан шийдвэрийг сахин биелүүлэх үүрэгтэй.

33 дугаар зүйл.Нийслэл хотыг хөгжүүлэх үйл ажиллагааг дэмжих

Хэвлэх

33.1.Нийслэл хотын хөгжилд дараах чиглэлээр хувь нэмэр оруулсан иргэн, хуулийн этгээдийг шалгаруулж, урамшуулна:

33.1.1.ногоон байгууламжийг нэмэгдүүлэх;

33.1.2.орчноо тохижуулах, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг засаж сайжруулах;

33.1.3.орчны аюулгүй байдлыг хангах;

33.1.4.замын түгжрэл, хог хаягдал, орчны бохирдол, тулгамдсан бусад асуудлыг шийдвэрлэх;

33.1.5.хуульд заасан бусад.

33.2.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 33.1-д заасны дагуу хувь нэмэр оруулж, үр дүнд хүрсэн иргэн, хуулийн этгээдийг шалгаруулах, дэмжих, урамшуулах журмыг батална.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

НИЙСЛЭЛ ХОТЫН ДАГУУЛ ХОТ, ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮС

34 дүгээр зүйл.Нийслэл хотын дагуул хот, түүний зохион байгуулалтын үндэс

Хэвлэх

34.1.Нийслэл хотын дагуул хот /цаашид "дагуул хот" гэх/ нь нийслэл хоттой эдэлбэр газар, хүн ам, эдийн засаг, дэд бүтэц, тээвэр, логистикийн нэгдмэл тогтолцоог бүрдүүлж, газар зүйн байрлал болон нийслэл хотын тусгай чиг үүргийг гүйцэтгэхэд стратегийн ач холбогдолтой, хот бүрдүүлэгч дэд бүтэц бүхий төвлөрсөн суурин газар мөн.

34.2.Дагуул хотыг нийслэлийн болон бусад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид, эсхүл засаг захиргааны нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжид дамнан байгуулж болно.

34.3.Дагуул хотын эдэлбэр газрыг улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын эдэлбэр газартай давхардуулан олгож үл болно.

34.4.Дагуул хот дүрэмтэй байна. Хуулиар зохицуулснаас бусад дагуул хоттой холбоотой асуудлыг Засгийн газраас баталсан дүрмээр зохицуулна.

35 дугаар зүйл.Дагуул хотыг байгуулах

Хэвлэх

35.1.Дагуул хотыг стратегийн ач холбогдол бүхий дараах нөхцөлийг харгалзан Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал байгуулна:

35.1.1.улс, нийслэл болон тухайн орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд үзүүлэх үр нөлөө;

35.1.2.аялал жуулчлал, соёлын үйлчилгээ, үйлдвэрлэлийн ач холбогдол;

35.1.3.үндэсний болон олон улсын тээвэр, логистик болох газар зүйн байрлал;

35.1.4.олон улсын харилцаа, худалдаа, үйлдвэрлэлийн сүлжээ болох дэд бүтэц;

35.1.5.хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар нийслэл хотын төвлөрлийг сааруулахад үзүүлэх нөлөө;

35.1.6.шинжлэх ухаан, инновац, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг төрөлжүүлэн хотхон хэлбэрээр хөгжүүлэх боломж.

35.2.Дагуул хотыг байгуулах шийдвэрт хотын нэр, эдэлбэр газрын хэмжээ, байршлыг тусгана.

36 дугаар зүйл.Дагуул хотын чиг үүрэг

Хэвлэх

36.1.Дагуул хотын чиг үүрэгт дараах асуудал хамаарна:

36.1.1.нийслэл хотын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэрэгжилт;

36.1.2.хот тохижилт, олон нийтийн амралт, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалт;

36.1.3.унд, ахуйн хэрэгцээний ус хангамж;

36.1.4.авто замын арчлалт, хамгаалалт;

36.1.5.авто зогсоолын төлөвлөлт, арчлалт, хамгаалалт;

36.1.6.орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ;

36.1.7.хөшөө дурсгалын арчлалт, хамгаалалт;

36.1.8.гэрэлтүүлгийн арчлалт, хамгаалалт;

36.1.9.хуульд заасан бусад.

36.2.Дагуул хот шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 8.2, 8.3-т заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

37 дугаар зүйл.Дагуул хотын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа явуулах баталгаа

Хэвлэх

37.1.Дагуул хотын удирдлага нь Захирагч, түүнд зөвлөх үүрэг бүхий дагуул хотын зөвлөлөөс бүрдэнэ.

37.2.Дагуул хотын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлж зохион байгуулах үүргийг дагуул хотын Захирагч гүйцэтгэнэ. Дагуул хотын Захирагчийг нээлттэй сонгон шалгаруулалт, сонсголын үндсэн дээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч томилно.

37.3.Дагуул хотын зөвлөл 7-11 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд зөвлөлийн гишүүнийг тухайн дагуул хот байрлах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, дагуул хотын нийгэм, эдийн засагт нөлөө бүхий хуулийн этгээдийн төлөөлөл, оршин суугчдаас нээлттэй сонгон шалгаруулж, томилно. Дагуул хотын Захирагч нь дагуул хотын зөвлөлийн дарга байна.

37.4.Дагуул хотын зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулах болон ажиллах журмыг дагуул хотын Захирагч батална.

37.5.Дагуул хотын Захирагч ажлын албатай байх бөгөөд ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч батална.

37.6.Дагуул хотын Захирагчийн ажлын албаны төсвийг нийслэлийн төсөвт тусгайлан тусгаж батална.

37.7.Энэ хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд дагуул хотын Захирагч захирамж гаргах бөгөөд хуульд заасан журмын дагуу тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

38 дугаар зүйл.Нийслэл хотын эдийн засгийн тусгай бүс

Хэвлэх

38.1.Нийслэл хот нь эдийн засгийн тусгай бүс /цаашид "тусгай бүс" гэх/-тэй байж болно. Тусгай бүсийг нийслэлийн нутаг дэвсгэр, дагуул хот болон бусад орон нутагт тухайн засаг захиргааны нэгжтэй тохиролцсоны үндсэн дээр Засгийн газрын шийдвэрээр байгуулна.

/Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар "дагуул хотод" гэснийг "нийслэлийн нутаг дэвсгэр, дагуул хот болон бусад орон нутагт тухайн засаг захиргааны нэгжтэй тохиролцсоны үндсэн дээр" гэж өөрчлөлт оруулсан./

38.2.Нийслэл хот нь таваас илүүгүй тусгай бүстэй байж болно.

39 дүгээр зүйл.Тусгай бүс байгуулах чиглэл

Хэвлэх

39.1.Тусгай бүсийг үйл ажиллагааны дараах чиглэлээр дагнан, эсхүл хослуулж байгуулж болно:

39.1.1.мэдээлэл технологи, инновац;

39.1.2.аялал жуулчлал, соёл амралт;

39.1.3.хүлэмж, агуулахын аж ахуй;

39.1.4.хөнгөн болон хүнсний үйлдвэрлэл;

39.1.5.агаарын хөлгийн засвар, үйлчилгээ, угсралт.

Тайлбар: -Энэ хуулийн 39.1.4-т заасан хөнгөн болон хүнсний үйлдвэрлэл гэдэгт согтууруулах ундаа болон тамхины үйлдвэрлэл хамаарахгүй.

40 дүгээр зүйл.Тусгай бүс байгуулах нутаг дэвсгэр, байршил, төлөвлөгөө

Хэвлэх

40.1.Тусгай бүс байгуулах газар нутгийн хэмжээ, байршлыг Засгийн газар тогтооно.

40.2.Тусгай бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.

40.3.Энэ хуулийн 40.2-т заасан хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд дараах асуудлыг тусгана:

40.3.1.тусгай бүсийг хөгжүүлэх хөтөлбөр;

40.3.2.газар, дэд бүтцийн хөтөлбөр;

40.3.3.хүн амыг суурьшуулах эсэх.

40.4.Тусгай бүсэд хүн амыг суурьшуулахгүй тохиолдолд тусгай бүсийн Захирагч нь уг асуудлыг тухайн засаг захиргааны нэгжийн удирдлагатай хамтран шийдвэрлэнэ.

40.5.Тусгай бүсэд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг аж ахуйн нэгжид нээлттэй дуудлага худалдаагаар болон төсөл сонгон шалгаруулалтаар олгоно.

41 дүгээр зүйл.Тусгай бүсийн Захирагч

Хэвлэх

41.1.Тусгай бүсийг дагуул хотод байгуулсан тохиолдолд тусгай бүсийн Захирагч нь тухайн дагуул хотын Захирагч байна.

 41.2.Энэ хуулийн 41.1-д зааснаас бусад нутаг дэвсгэрт байгуулсан тусгай бүсийн Захирагчийг тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулснаар нийслэлийн Засаг дарга томилно.

/Энэ зүйлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

42 дугаар зүйл.Тусгай бүсэд үзүүлэх татварын дэмжлэг

Хэвлэх

42.1.Тусгай бүсэд байнга байрлаж, тогтвортой үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжидүйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс нь дараах төрлийн татварын дэмжлэгийг үзүүлж болно:

42.1.1.газрын төлбөр;

42.1.2.үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар;

42.1.3.нийслэл хотын албан татвар.

42.2.Энэ хуулийн 42.1-д заасан татварын дэмжлэгийг холбогдох татварын хууль тогтоомжоор зохицуулна.

43 дугаар зүйл.Тусгай бүсэд үзүүлэх татварын бус дэмжлэг

Хэвлэх

43.1.Тусгай бүсэд байнга байрлаж, тогтвортой үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуй нэгжид үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс нь дараах татварын бус дэмжлэгийг үзүүлж болно:

43.1.1.цахилгаан, дулаан, түрээсийн төлбөр зэрэг урсгал зардалд тодорхой хэмжээгээр дэмжлэг үзүүлэх;

43.1.2.бизнес эрхлэхэд шаардагдах баримт бичиг, зөвшөөрөл, шаардлагуудыг хялбаршуулах;

43.1.3.жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх хөнгөлөлттэй зээлийг тэргүүн ээлжид олгох.

43.2.Тусгай бүсэд үйл ажиллагаа эрхлэх аж ахуй нэгжийг урамшуулах, татварын бус дэмжлэг үзүүлэх асуудлыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан журмаар зохицуулна.

44 дүгээр зүйл.Тусгай бүс дэх дэд бүтэц

Хэвлэх

44.1.Тусгай бүс дэх дэд бүтцийг энэ хуулийн 40.3.2-т заасны дагуу төлөвлөн хөгжүүлнэ.

44.2.Тусгай бүсийн дэд бүтцийг улсын болон орон нутгийн төсөв, нийслэлийн үнэт цаас, нийслэлийг хөгжүүлэх сан, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлж болно.

44.3.Саарал ус ашиглах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүч бүхий эко дэд бүтэц байгуулахад энэ хуульд заасан татварын болон татварын бус дэмжлэг үзүүлж болно.

45 дугаар зүйл.Тусгай бүс дэх аж ахуйн нэгжийн бүртгэл

Хэвлэх

45.1.Тусгай бүсэд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж дагуул хотын ажлын албанд дараах баримт бичгийг бүрдүүлэн бүртгүүлнэ:

45.1.1.Монгол Улсын хуулийн этгээд бол өргөдөл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, бүртгэлийн хураамж төлсөн баримт;

45.1.2.гадаад улсын хуулийн этгээд бол өргөдөл, гадаад улсын хуулийн этгээдийг гэрчилсэн баримт бичгийн хуулбар, итгэмжлэл, бүртгэлийн хураамж төлсөн баримт.

45.2.Тусгай бүсийн Захирагчийн ажлын алба энэ хуулийн 45.1-д заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор хянаж, холбогдох журамд заасан шаардлага хангасан гэж үзвэл тусгай бүс дэх хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгох ба уг гэрчилгээ нь зөвхөн тухайн тусгай бүсэд хүчин төгөлдөр үйлчилнэ.

45.3.Тусгай бүсэд үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийг дараах үндэслэлээр тусгай бүс дэх хуулийн этгээдийн бүртгэлээс хасна:

45.3.1.тусгай бүс дэх хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ олгосон өдрөөс хойш нэг жилийн хугацаанд гэрээ, дүрэмд заасан үндсэн үйлдвэрлэл, үйлчилгээг эхлүүлээгүй бол;

45.3.2.үйл ажиллагаагаа эхлүүлсэн боловч дараалсан 12 сараас дээш хугацаагаар үйл ажиллагаа нь өөрөөс хамаарах шалтгаанаар тасалдсан, зогссон бол;

45.3.3.татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан бол.

ДОЛДУГААР БҮЛЭГ

БУСАД

46 дугаар зүйл.Нийслэл хотын үйл ажиллагааны ил тод байдал

Хэвлэх

46.1.Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд заасны дагуу Нийслэл хотын удирдлагын шийдвэр, нийслэлийн төсөв, үйл ажиллагаа ил тод, нээлттэй байх бөгөөд холбогдох шийдвэр гарснаас хойш ажлын гурван өдрийн дотор цахим хуудаст байршуулж, олон нийтийг танилцах боломжоор хангана.

47 дугаар зүйл.Нийслэл хотын гадаад хамтын ажиллагаа

Хэвлэх

47.1.Нийслэл хот нь гадаад улсын нийслэл болон бусад хот, олон улсын байгууллагатай хууль тогтоомжид заасан хүрээнд дараах хэлбэрээр хамтран ажиллана:

47.1.1.хамтын ажиллагааны гэрээ байгуулах;

47.1.2.олон улсын хотуудын холбоог үүсгэн байгуулах, гишүүнээр элсэх;

47.1.3.нийслэл хотын суурин төлөөлөгч харилцан солилцох;

47.1.4.хуульд заасан бусад.

47.2.Нийслэл хот энэ хуулийн 47.1-д заасан гадаад хамтын ажиллагааг хэрэгжүүлэхдээ гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авна.

48 дугаар зүйл.Нийслэл хотын өдөр, шагнал

Хэвлэх

48.1.Нийслэл хотын өдрийг жил бүр тэмдэглэнэ.

48.2.Нийслэл хотыг хөгжүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан иргэнийг "Нийслэл хотын хүндэт иргэн"-д өргөмжлөх болон бусад шагналаар шагнана. "Нийслэл хотын хүндэт иргэн"-д өргөмжлөх асуудлыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн өргөн мэдүүлснээр нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэнэ.

48.3."Нийслэл хотын хүндэт иргэн""-д өргөмжлөх болон бусад шагналаар шагнах журмыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.

49 дүгээр зүйл.Нийслэл хотын судалгааны байгууллага

Хэвлэх

49.1.Нийслэл хотын хөгжлийн түүх, хэтийн төлөв, хотжилт, хот байгуулалт, хүн ам, хүрээлэн байгаа орчны талаар тулгамдаж байгаа асуудлыг судлах чиг үүрэг бүхий судалгаа, шинжилгээний төв нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дэргэд ажиллана.

50 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

50.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

50.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

51 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

51.1.Энэ хуулийг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР