A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ХАМААРУУЛАХ ТУХАЙ

2002 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 187

Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нийслэл, аймгийн төвөөс бусад сум, суурин газарт байрладаг радиотехник, радиолокаторын анги, салбарын офицер, ахлагч нарт олгох хүнсний хангамжийг "Хүнсний хангамжийн хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 1999 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 214 дүгээр тогтоолоор баталсан хэмжээгээр тогтоосугай.

2. Нийслэл, аймгийн төвөөс бусад сум, суурин газарт байрладаг агаарын довтолгооноос хамгаалах радиотехник, радиолокаторын анги, салбарын офицер, ахлагч нарт олгох хүнсний хангамж, мөнгөн урамшууллын хөрөнгийн эх үүсвэрийг 2003 оноос эхлэн төвлөрсөн төсөвт тусгаж байхыг Батлан хамгаалахын сайд Ж.Гүррагчаа, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Батлан хамгаалахын сайд Ж.ГҮРРАГЧАА