A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2000 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр

Улаанбаатар хот

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.

Хэвлэх

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу "Монгол нүүрс" төсөл, мөн Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу "МОН-П4", "МОН-П5" төслүүдийн хүрээнд Багануур, Шивээ-Овоогийн уурхайнуудын шинэтгэл, өргөтгөлд зориулан импортоор нийлүүлсэн, нийлүүлэгдэх тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, материалыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ