A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2007 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр

Дугаар 227

Улаанбаатар хот

УРАМШУУЛАЛ ОЛГОХ ТУХАЙ

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 24.1.5, 26.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Буудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор буудай үйлдвэрлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас дотоодын гурилын үйлдвэр, Тариалан эрхлэлтийг дэмжих санд нийлүүлсэн стандартын шаардлага хангасан хүнсний буудайн тонн тутамд 80.0 (наяан) мянган төгрөгийн урамшуулал олгосугай.

(1-р зүйлд 2008-12-03-ны өдрийн 47-р тогтоолоор өөрчлөлт орсон, 2009-350-р тогтоолоор хүчингүй болсон).

2. Урамшуулалд олгох хөрөнгийг Тариалан эрхлэлтийг дэмжих санд хуваарилагдсан хөрөнгөөс гаргахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагвад зөвшөөрсүгэй.

3. "Хүнсний буудайн үйлдвэрлэлийг дэмжих, урамшууллын хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих, тайлагнах журам"-ыг баталж мөрдүүлэхийн зэрэгцээ урамшуулалд олгох хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг Сангийн сайд Н.Баяртсайхан, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва нарт даалгасугай.

4. Буудайн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, гурилын хангамжийг хэвийн байлгах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч үр дүнг жил бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж байхыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагвад даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.ТЭРБИШДАГВА