A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр

Дугаар 23

Улаанбаатар хот

УЛСЫН САЙН МАЛЧИН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2010 онд 32 малчныг улсын сайн малчнаар шалгаруулан шагнасугай.

2. "Журам батлах тухай" Засгийн газрын 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 70 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Улсын сайн малчин шалгаруулах журам"-ын 2 болон 10 дахь заалтын "15 хүртэл малчныг" гэснийг 2010 онд дагаж мөрдөхгүй байхаар тогтоосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.БАДАМЖУНАЙ