A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 5 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 171

Улаанбаатар хот

УРАМШУУЛЛЫН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ (ШӨХТГ-ын)

Өрсөлдөөний тухай хуулийн 21.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын тохируулагч агентлаг-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон тооны бус гишүүний урамшууллыг сарын 40.0 (дөчин) мянган төгрөг байхаар тогтоосугай.

2. Энэ оны урамшуулалд шаардагдах 2.9 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Д.Хаянхярваад зөвшөөрч, 2013 оноос эхлэн урамшуулалд шаардагдах хөрөнгийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын төсөвт жил бүр тусган санхүүжүүлж байхыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД